Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ НАМЫН ДЭД ДАРГА Ш.БАТСАМБУУ УРИАЛГА ГАРГАЛАА

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Олон улсын санхүүгийн байгууллага, Арилжааны банкуудын эзэд,Самурай бонд,Чингис бонд, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагууд, барьцаалан зээлдүүлэх газрын эзэд, нийт түрээслүүлэгч нарт  хандан уриалга гаргаж байна.

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ,ҮНДСЭН ТӨЛБӨР МӨН ТҮРЭЭСИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХЫГ УРИАЛЖ БАЙНА!!!

Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан  энэ хэцүү цаг мөчид төр засгаас яаралтай арга хэмжээнүүдийг  авч байгаа.  Засгийн газраас бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, жолооны курс, сургалтын дамжаанууд хичээллэхгүй байхаар хориглосон. Мөн PC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан. Кино үзвэрүүд мөн энэ хугацаанд 18 нас хүртэлх хүүхэд залууст үйлчлэхгүй юм байна.

Зуд болохоор нохой таргалдаг Зовлон болохоор шуналтан таргалдаг гэгчээр  энэ бүхний хажуугаар  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!!

Бидний цөөхөн монголчуудад банкинд зээлгүй хүн гэж бараг үгүй бизээ. Үүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, том жижиг гэлтгүй төрөл бүрийн бизнес эрхэлдэг үйл ажиллагаа нь зогссон, хөл хориотой холбогдуулан үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр саатсан бүх л хүмүүс  бизнес эрхлэгчид хамрагдах байх. Үүнээс үүдэн ямар ч орлогогүй,орлого нь буурсан үүдээ бариулсан газрууд зөндөө байна. Тэдний ихэнх нь зээлтэй байгаа, өнөөгийн хүнд нөхцөлд банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан зээлийн хүүгээ зогсоох нь битгий хэл олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн аян ганцыг ч хийхгүй байгаа нь харамсалтай санагдаж байна.

Өнөөдөр монголын санхүүгийн зах зээлд банк болон банк бусууд ноёлдог бөгөөд тэдний ашиг орлого тэрбум тэрбум, их наядаар яригддаг. Яагаад Төрийн гурван өндөрлөг, Монгол банк, Засгийн газар, Улсын Онцгой комисс зээлийн хүүгийн асуудал, зээл зогсоох асуудал, үндсэн зээл төлөлт зогсоох асауудал хөндөхгүй байна. Банкны хүү болон түрээсийн төлбөр өдрөөс өдөрт бодогдон өссөөр, бид орлогогүй хуйхаа маажсан хэвээр байхад  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!!

300 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд эх оронч сэтгэл гарган хүүнээсээ 1 удаа татгалзана уу.

Энэ бүгдийг харгалзан үзэж ТӨР ЗАСАГ минь мэргэн ухаандаа тунгаан шүүж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр банкны харилцагчид болон түрээслэгч нарт тулгарсан бэрхшээлийг ойлгон хөл хорио тавигдтал
- Зээлийн хүүг зогсоох
- Хаагдсан газруудын түрээсийг түр зогсоох
- Үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч өгнө үү.

Эсвэл  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!! Тэдний ашиг орлого тасралтгүй өссөөр байх уу!!!
 

УРИАЛГА ГАРГАСАН ШИНЭ ЭВСЭЛ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.