Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талх чихэр”ХК ажилчдадаа короновирусээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулж байна

            2020 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр  дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний  үүсгэгчийн шинэ төрлийн короновирус үүсгэгдсэн  болохыг  албан  ёсоор зарласан.  Тухайн цочмог халдварын өвчин анх  Хятад улсын Ухань хотод илэрсэн. Одоогоор 9000 гаруй хүн тус халдварыг авч 213 хүн нас барж 12 мянган гаруй хүн  уг өвчний  шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй  тохиолдолд ангилагджээ. 

Энэ мэт  цочмог амьсгалын замын  өвчлөлөөс үүдэн Монгол улсын үндэсний  томоохон  үйлдвэр “Талх чихэр” ХК  800-аад ажилчдын дунд  халдварт короновирусээс хэрхэн  урьдчилан сэргийлэх болон тухайн вирусны талаарх сургалтыг  шат дараалалтайгаар ажилчдадаа орж байна. Мөн ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл  олон хүнийг хамруулсан үйл ажиллагааг “Талх чихэр” ХК-иас зохион байгуулахгүй бөгөөд үйлдвэрлүү болон ажлын оффис руу гадны хүмүүс  дотогш нэвтрүүлэхийг хориглосон байна.

МИАТ ТӨХК НЬ СУГАЛААТ АЯН 2-Р ШАТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
МИАТ ТӨХК НЬ СУГАЛААТ АЯН 2-Р ШАТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА