Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар төлөөлөгч болсон Х.Сугир хууль бус хурал хийж, хууль зөрчиж явна

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрчээ. 2019 оны 12 сарын 18-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд 11 тэргүүлэгч ирэхээс 4 нь  ирсэн бөгөөд бусад нь тодорхой шалтгааны улмаас хуралд ирж амжаагүй байхад нэг тэргүүлэгчийг ирсэнд тооцон хурлын ирцийг 51 хувьтай гэж үзээд хуралдаан эхлүүлж хурал хийсэн байна. Нэг ёсондоо танхимд байхгүй байгаа тэргүүлэгчдийг ирсэн хэмээн хуурамчаар бүртгэж, хууль бус хурал хийдэг болжээ. Дашрамд хэлэхэд, Өмнөговь аймгийн ИТХ-д Цогтцэций сумаас сонгогдсон 4 төлөөлөгч нь хууль бус болохыг Монгол улсын дээд шүүх тогтоосон боловч өнөөг хүртэл хууль бус төлөөлөгчтэй хууль бус хурал байсаар, тогтоол шийдвэрээ гаргасаар байгаа юм. Одоо бүр хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрч ирц хүрээгүй байхад хүчээр хурал хийж шийдвэр гаргадаг болжээ. Хурлын дарга Х.Сугирын энэ хууль зөрчсөн увайгүй үйлдэлд УИХ-ын ЖДҮ-чин гишүүн Л.Энхболд нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим төлөөлөгчид үзэж байна. Учир нь Л.Энхболд тухайн өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын танхим болон ЗДТГ-т өдрийг өнгөрүүлжээ. 2016-2020 оны хугацаанд аймгийн хурал иймэрхүү хууль бус, төлөөлөгч нарынхаа эрхийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасаар иржээ. 12 дугаар сарын 18-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулах ирцээ бүрдүүлж хуралдах боломж бүрэн байсан хэдий ч ийнхүү хүч түрэн хууль бусаар хуралдсанаас болж 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг санаатай цуцалсан байна. Цуцалсан цаад шалтгаан нь аймгийн МАН-ызарим төлөөлөгчид гадаадад аялах учир зориуд цуцалсан гэх мэдээлэл байга юм. Ингэснээр Цагаан дэлийн боомтын асуудлыг хэлэлцэхгүй орхигдуулж, Даланзадгад суманд хүн амын нягтаршил ихэссэнтэй холбоотой төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн тулд шинэ баг байгуулах ажил цалгардах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болголоо.

Хууль бусаар ирц хүрсэн гэж тооцсон уг хурлаар ард түмэн аймаг орон нутгийн олон чухал асуудлыг санаатайгаар завхруулж улс төржсөн үйлдэл гаргасныг зарим тэргүүлэгчид эрс эсэргүүцэж, байж боломгүй хууль бус үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандахаар болжээ. ИТХ-ын 11 тэргүүлэгчдийн 8 нь МАН-с буюу олонх, 3 нь АН-аас буюу цөөнх ажээ. Гэтэл олонхоо бүрдүүлж чадахгүй хурлын дарга өөрийн болон дотоод хагарал зөрчлөө цөөнхөд тохож ард иргэдээ зориуд талцуулж сонгогчдоо төөрөгдүүлж санаатайгаар хуулийг уландаа гишгэж байгаа юм байна.

Шуурхай.мн 

Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой баримт, зургыг дэлгэлээ
Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой баримт, зургыг дэлгэлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.