Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРЧ, АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДСАН УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨӨЛЛИЙГ УРЬЖ, ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын санаачилгаар салбар, салбарын шилдгүүдийг урин зангиагүй уулзалт хийдэг болсон билээ. Салбарынхаа ажилтан албан хаагчдын бүтээлч санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цуврал уулзалт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ удаад МУГТ уулчин Г.Гангаамаа, хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн, Монголын автомашин, мотоциклын спортын холбооны гишүүн, аялагч Д.Батзориг нар хүрэлцэн ирж амжилт, амьдралынхаа сонин сайхнаас хуваалцлаа.

МУГТ уулчин Г.Гангаамаа микробиологич мэргэжлээ орхин спортод хөл тавьсан бол хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн тогны байцаагчаас урлагийн ертөнцөд оржээ. Харин аялагч Д.Батзориг багаасаа жолооч болохыг хүсч, эдүгээ мөрөөдлөө биелүүлэн экстрим аяллуудыг хийх болсон аж.

Гурван зочин “Хүн эргээд харахад харамсах зүйлгүйгээр амьдрах хэрэгтэй. Харамсах зүйлгүй амьдрахын тулд чин сэтгэлээсээ хийх дуртай ажлаа олох нь чухал” гэдгийг онцолж байсан юм.

Өлгийчүүд Авто буудал техникийн оношилгооны төвтэй боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.