Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Саарал жагсаалт” руу чирсэн УИХ-ын гишүүдээ хэрхэх вэ

“Саарал жагсаалт” руу чирсэн УИХ-ын гишүүдээ хэрхэх вэ

“Түрийний бөөс толгойд гарах” гэж үг байдагтай адил төрд очсон хүмүүс нь татварын мөнгийг хумсалж, түрийвчээ зузаалж байхад монголчууд “саарал жагсаалт”-д орох нь гарцаагүй байсан хэмээн цөөн тооны иргэд, эдийн засагчид хэлж байна.

Үнэхээр ч сүүлийн өдрүүдэд “саарал жагсаал” гэх холбоо үгнээс иргэн бүр айж, идэш, уушаа нөөцлөх үү гэх айдаст автах нь холгүй байлаа. Аливаа асуудлыг хөөрөгдөж, ашиг хонжоо хайгсад ч валютын ханш өснө хэмээж байв. Ашгүй Төвбанк үүнийг анзаарч мэдэгдэл гаргаснаар иргэд тайвширч байгаа бололтой.

“Саарал жагсаалт”-д оруулах ажлыг олон улсын байгууллагууд хянадаг ч орох эсэх учгийг нь монголчууд өөрсдөө хөвөрдөж суудаг. ОУВС манай арилжааны банкуудад шалгалт хийж, заримыг нь дүрмийн сангаа нэм гэсэн шаардлага тавьсан байдаг. Гэтэл тэдгээр нь 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч 500 тэрбумын эх үүсвэрээ хэрхэн олсноо нь тайлбарлаж чадахгүй байсаар ангалын ирмэгт авч ирсэн нь энэ.  

Үүний цаадах гол сэжүүр нь төрд бугласан ЖДҮ-чин гишүүд болон хөрөнгө орлого нь хэдэн арав дахин нэмэгдсэн УИХ-ын гишүүдээс эхтэй гэлтэй. Учир нь өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж буй банк, банк бус санхүүгийн байгууллагуудын ихэнх нь УИХ, Засгийн газрын гишүүдийн өмч. Зөвхөн банк бус санхүүгийн 34 байгууллагын 11 нь төрийн өндөр дээд албан тушаалтаных. Тэдгээрийн 11 нь УИХ-ын гишүүнийх. Дахин нягтлавал найм нь ЖДҮС-гаас бага хүүтэй мөнгө авч иргэдэд өндөр хүүтэйгээр зээл гаргаж, мөнгө угаасан баримт нь ил болчихсон. Энэ талаар УЕП-ын газраас ЖДҮС-тай холбоотой 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон хэмээн мэдэгдсэн байдаг.

Мөн Л.Болд тэргүүтэй  гишүүдийн хөрөнгө орлого огцом өсчихөөд байхад “үгүй” гэж мэлзсээр суугаа. Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн л гэхэд өөрийн гараар бичсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь УИХ-ын гишүүн болохоос өмнөх болон болсны дараах байдлаас нь харахад өөрийнх нь орлого 442 сая төгрөг болж 15 дахин, гэр бүлийнх нь орлого 100 сая болтлоо 5 дахин өссөн байгаа.

Хэрэв шат шатандаа буюу ядаж л парламентын гишүүд нь хөрөнгө орлого зөв тайлагнаж байсан бол, арилжааны банкууд болон ББСБ-ууд ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж, мэдээлэл нь ил тодорхой байх боломж байсан. Энэ мэтчилэн парламентын гишүүд нь дотооддоо мөнгө угааж байгаа нь илэрхий байхад ОУВС, ФАТФ зэрэг байгууллагууд зүгээр байхад нь “саарал жагсаалт”-д хүчээр оруулсан мэт, Монголбанк зохицуулалт хийсэнгүй хэмээн буруутгах нь хэр зүйд нийцэх үйлдэл бол.

Erennews.mn

“Үндэсний давхар даатгал” ХК Азийн давхар даатгагчдын холбооны гишүүн боллоо
“Үндэсний давхар даатгал” ХК Азийн давхар даатгагчдын холбооны гишүүн боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.