Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бөхбат нь нийт 1.7 тэрбум төгрөгний таван орон сууцтай байжээ

Э.Бөхбат нь нийт 1.7 тэрбум төгрөгний таван орон сууцтай байжээ

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат Баянгол дүүрэгт түрээсийн байр эзэмшдэг байсан нь ил болов. Түүний эзэмшлийн байранд мөрийтэй тоглоом тоглуулдаг байсныг илрүүлэн байрыг нь битүүмжилсэн юм.

Тэгвэл Э.Бөхбат дарга Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түрээсийн байрны орлогоо мэдүүлсэн үү?

Тэрээр 2016 онд Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар томилогдсон юм. 2018 онд түүний нэг жилийн орлого 17 сая, гэр бүлийнх нь орлого 259 сая төгрөг байжээ. Нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалт бүхий гурван объект эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна. 

Орон сууц, барилга байгууламжаа 1.7 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Харин 2017 онд тэрээр үл хөдлөх хөрөнгүүдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Мөн Э.Бөхбат дарга 246 сая төгрөгийн үнэтэй хоёр автомашин (Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1) эзэмшдэг байна.       

  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн нийт дүн- 18 сая төгрөг
  • Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл-14.9 сая төгрөг
  • Зээл -30 сая төгрөг (2017 онд 115 сая төгрөг)
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Эрчим гэрэлтэх трейд ХХК, Түвшин бүүвэй цэцэрлэг.
Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ
Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.