Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм. “Улаанбаатар эдийн засгийн форум 2019”-д нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл, Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлууд бий ч нөгөө талаар улс орны эдийн засаг, нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүс гэдгээрээ давуу талууд их бий. Бид хотоо хөгжүүлэхдээ нөөц бололцоо, давуу талаа ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоотой шийдэл, гарцыг гарган хамтран ажилласнаар цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, үр ашиг, өрсөлдөх чадварыг бий болгох ач холбогдолтой болох юм. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бид хотдоо бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурласан санхжүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн эдийн засгийн форум нь энэ жил нийслэлийн харьяа байгууллагуудын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр  дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулж байгаагаараа онцлогтой.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд Залуусын хот, Замын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, Хотын хүн амын хүнс, хэрэглээ Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэнг  олон нийтэд танилцуулна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Зүрх судасны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд гарлаа
Зүрх судасны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд гарлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.