Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд – 2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явагдах гэж байна.  

Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд  Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Монгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо хэлэлцүүллээ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо хэлэлцүүллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА