Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД АСАН С.МЭНДСАЙХАН “Г.БАТХҮҮ АГСАНЫ ХЭРГИЙН ТУХАЙ” ӨӨРИЙН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД АСАН С.МЭНДСАЙХАН “Г.БАТХҮҮ АГСАНЫ ХЭРГИЙН ТУХАЙ” ӨӨРИЙН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ

Дотны минь Анд амь насаа харамсалтайгаар алдсан тэр өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө.

2019.05.17-ны үдээс хойш бид хоёр цуг сууж ажил төрлөө ярилцаж байгаад 15.00 цагийн үед Төрийн ордон руу хуралд явсан. Ярианыхаа төгсгөлд төрсөн өдөрт нь зориулсан тоорт хуваах ажлынхаа залуусын урилгыг зөвшөөрүүлж 19.00 цагаас гадаадын зочинд оройн зоог барих арга хэмжээнийхээ өмнө амжуулаад ирэхээр тохирилцов. Талийгаач маань гарахынхаа өмнө өрөөнийхөө хаалган дээр очоод: – “Урьсанд баярлалаа…” гээд япон маягаар бөхийн ёслоход нь би ч “Хүсэлтийг хүлээн авсанд талархаж байна аа…” гээд хариу бөхийн ёслон хоёулаа инээд хөөртэй гарсансан. Энэ нь бид хоёрын сүүлчийн уулзалт байсныг яахин мэдэх билээ…

Нийгмийн шударга ёс алдагдаж, олон түмний нэгэн адил одоогийн төр засагт итгэх итгэл маань өдрөөс өдөрт буурч байгаа ч, арай ч гэгээн цагаан өдөр Төрийн ордондоо албан ажлаар орсон, эв эрүүл, инээж хөхөрч явсан хүн амь насаа хачирхалтайгаар алдсан энэ хэргийг будлиантуулчихна гэж бодож чадахгүй нь ээ… Өнөөдрийг хүртэл хэргийн талаархи албан ёсны дүгнэлт, алуурчныг илрүүлэн зарлахыг чих тавин хүлээн сууна…Нас барсан тухай мэдээтэй зэрэгцэн гарсан “зүрх нь хаагджээ”, “цус харвасан байжээ”, “хорт хавдартай байжээ” гэсэн нийгмийн сэтгэл зүйг өөр чиглэлд хөтөлсөн илт сэжигтэй мэдээнүүд овоо намжиж байснаа өчигдөр уржигдраас “нилээн уусан согтсон”,.. араас нь залгуулаад “гадны нөлөөгүй нас барсан гэсэн шүүх шинжилгээний дүн гарчээ” гэж бичээд эхэллээ…

АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ!!!…

Монголын хууль хяналтын байгууллага арай ч ийм дүгнэлт гарган хэргийг хааж АЛУУРЧНЫГ ЯЛААС МУЛТЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ…

Гэхдээ одоо ч нийгмийн сэтгэл зүйг зориудаар бэлтгэж, элдэв өөр асуудлаар анхаарлы нь сарниулж, мартагнуулж байгаад санаснаа хийдэг явдал дэндүү их болсон болохоор БИ БОЛГООМЖИЛЖ БАЙНА…

БҮГДЭЭРЭЭ СОНОР СОРГОГ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА…

Хаа хамаагүй газар биш төрийн тусгай хамгаалалттай ТӨРИЙН ОРДОНД, хэн бүхний дунд биш ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН дунд албан ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэхгүй юм бол жирийн иргэний амьд явах баталгаа, хэргийг үнэн зөв шийдүүлэх талаар найдахад хэцүү еэ…

Талийгаачтай 20 гаруй жил тун дотно нөхөрлөж, хамтран ажиллаж, ялангуяа 2016 оны сонгуулиас хойш амьдралынх нь сүүлчийн өдөр хүртэл нэг дор хамт байж, нэгдсэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж, байнга холбоотой байсны хувьд ямар хүн байсныг нь, юу хийж, юунд зорьж, тэмүүлж байсныг нь дэндүү сайн мэдэж, мэдэрч байсан болохоор ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ БАЙНА…

… “Чи бид хоёрт идэвхтэй амьдралын 10 жил байна…”, “Хоёулаа хамтдаа зүтгэе, хийчихье…”, “Найз нь 4-хөн настай жаахан охинтой хүн, эрүүл байж, урт наслах талаар бүүр илүү хичээж байна…” гээд л, дээр нь нийгэм, улс төрийн гээд бид хоёрын аминчлан ярилцсан яриа хичнээн ч их байсан юм бэ? дээ… Энэ бүхнийг нэхэн бодохоор,.. юу хийсэн, ямар ихийг хийж бүтээх байсныг нь төсөөлөхөөр ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ БАЙНА…

…Тэр өдрөөс хойш хоёрхон хоногийн дараа буюу 2019.05.19-нд хамтдаа хөдөө ухасхийж эхлүүлсэн томоохон ажлынхаа эхний үр дүнтэй танилцангаа дараагийн их том ажлынхаа эхийг тавихаар төлөвлөсөн байлаа… Хэрэв биелсэн бол 59 насных нь төрсөн өдрөөр тэнд хамт байх байлаа…

2019.05.17. 16.11 цаг. “Баяр хүргэе”… ( Надад явуулсан сүүлчийн мессеж…)
2019.05.17. 16.15 цаг. “Баярлалаа…” ( Надаас хүрсэн сүүлчийн мэссеж… )

ХАМТДАА ЭХЛҮҮЛСЭН, ХЭРЭГЖҮҮЛСЭН, ТӨЛӨВЛӨСӨН, ЗОРЬСОН, БҮХНИЙГ ЧИНЬ БОДИТ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ҮР ХҮҮХЭД, АНД НӨХДИЙН ТАНЬ ХАМТ ХИЧЭЭН ЗҮТГЭНЭ ЭЭ…

АРАЙ Ч ХЭРГИЙГ ЗАМХРУУЛЖ, АЛУУРЧНЫГ ЯЛААС МУЛТЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ…

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болж байна
“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.