Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг үл тоож байна

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг үл тоож байна

Энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр Зайсан дахь 15 компанийн дулаан хангамжийг хаахад хүрч, бөөн маргаан үүсээд байлаа. Нэг талаар энэ нь иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх  болсонтой холбоотой байв.  Нөгөөтэйгүүр иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн хэсэгт дулааны шугам сүлжээний холболтыг түүний албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийсэн компаниудын гэрээг цуцлан шинээр гэрээ байгуулах шаардлага тавигдсан юмсанж.

Сүхбаатар дүүргийн Ирэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрт “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь аялал жуулчлалын цогцолборын дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.Одсүрэн эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Мфикскапитал” ХХК болон О.Одсүрэн нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 4-ни өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.Одсүрэн болон “Мфикскапитал” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д үүрэг болгожээ. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхүүд хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, ерөөсөө хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өдий болтол шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, хэрэгжүүлээгүй байгаа аж.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ оны нэгдүгээр сард анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д албан мэдэгдэл илгээсэн байлаа. Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр  гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулууны тэрхүү мэдэгдэлд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК нь О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.Одсүрэн болон  “Мфикскапитал” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулан хариуг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны дотор бичгээр холбогдох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.  Хэрвээ  “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг тийнхүү үл тоомсорлосон хэвээр байвал ирэх намар Зайсан дахь тэдгээр 15 компанийн дулаан хангамжийн хэрүүл маргаан  дахиад үргэлжилж таарна. Тэгээд дулааныг нь хүчээр хаах хүртэл асуудал яригдан, өвөлтэй золгон, айл өрх, албан байгууллагууд нь хөлдүүс болж мэдэх ажээ.

Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.

1.    Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

2.    Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

3.    Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

4.    Голден вилл ХХК

5.    Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

6.    Гантулга бор ХХК

7.    Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

8.    Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа

9.    Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

11. Рома инвест ХХК

12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/

14. Софт трэйд ХХК

15. Жинхэнэ Уянга ХХК 

О.Баяр

Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов
Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.