Монголын ард түмний өмч хөрөнгийг ганц өөрийн бүлэглэлдээ хууль бусаар ямар ч аргаар хамаагүй авч эзэн суудаг гэх “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн холбогдогчдын талаарх мэдээлэл өнөөдөр сошиалд цацагдаж олон том хэргүүдийн зангилааг тайлж байх шиг байна. Цахим хуудсуудад шуугиан тариад байгаа мэдээллээс үзэхэд “сахал” хочит Д.Эрдэнэбилэг өөрийн гар хөлүүд болсон хамтрагч нараараа Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаануудыг хэд хэдэн яамдуудын гадна хийлгүүлж, тэднийг санхүүжүүлж, улстөрийн дэглэлт жүжгүүдийг шоронд зүгээр суулгүй найруулж суугаа бололтой.
Тодруулбал АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нарын тэгтлээ их анхаарал хандуулж тушаал хүртэл буулган байн хийж буй жагсаалууд САХАЛ БОССОО аврах, хамгаалах далд зорилго агуулж байгаа гэнэ.
Эндээс харахад Ардчилсан намынхан чухам яагаад "Эрдэнэт"-ийн 49 хувийг луйвардсан гэгдэж буй “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлд үйлчлэх болов гэдэг нь эрхгүй анхаарал татна. Тэгвэл доорхи схемээс “сахал” Д.Эрдэнэбилэг болоод Ардчилсан намынхны холбоо сүлбээ товч бөгөөд тодорхой болж байгааг сонжоод үзээрэй.
Ж.Эрдэнэбилэг хэмээх "сахал" Д.Эрдэнэбилэгтэй байнга андуурагдаж хэвлэлийн хуудсуудад олон жил бичигдэн олны танил болсон энэ эрхэм нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн үнэнч туслах, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны дэд захирал, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан нэгэн бөгөөд нөгөө тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг хүлээсэн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаярын нөхөр гэнэ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаярын хувьд Улаанбаатар хотын банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сорьцын хяналтын алба зэрэг байгууллагад “сахал” Д.Эрдэнэбилэгийн даалгавраар ажиллаж байсан. 2016 онд НДЕГ-т ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаж байсан С.Эрдэнийн бас л хамсаатан гэгддэг аж.
Дээрх баримтуудаас харахад АН-ыг "Эрдэнэт"-ийн 49 хувийнхан буюу МАНАН бүлэглэл удирдаж байгааг дахин нотолж, С.Эрдэнэ “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлд үйлчлэх тохироо хийсэн гэлцэж буй нь өөрсдийн баригдашгүй гэмт үйлдлүүдээрээ тэдэнд барьцаалагдсан мэт “схем” олон нийтэд дэлгэгдээд байна.
Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэж өөрсдийн ашиг сонирхол болоод халаас дүүргэх хүсэл зорилгынхоо төлөө нэгдсэн МАНАН бүлэглэл, "Эрдэнэт"-ийн 49 хувийнхан буюу “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улстөр бизнесийн бүлэглэлийн холбогдсон гэмт хэргийг нэн яаралтай шийдвэрлэж зохих шийтгэлийг нь хүлээлгэхгүй бол тэд гэмт үйлдлээ зогсоох нь битгий хэл улам хэлхээ холбоогоо батжуулж байна.
Сошиалд цацагдсан мэдээллээс харахад Ж.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатартай хамт тус үйлдвэрийн мөнгөөр “Жарден” хотхонд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр орон сууц “сахал” Д.Эрдэнэбилэгээр авахуулж, эхнэр Д.Мэндбаярын / АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга / нэр дээр бүртгүүлсэн байдаг гэнэ. Энэ мэтээр “сахал” Д.Эрдэнэбилэг улстөр бизнесийн салбарынхныг эрхэндээ оруулж өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэд Монголын баялаг,ард түмний өмч руу улангасан дайрсаар байх нээ ...
Д.Даваа