Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖИЛЧИН НЬ ОСОЛДСОН УУРХАЙН КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

АЖИЛЧИН НЬ ОСОЛДСОН УУРХАЙН КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БАЙЖЭЭЭнэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай”-д осол гарч нэг иргэн одоог хүртэл сураггүй байгаа.

Хэргийг тодруулбал, тус компанийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна. Одоогийн байдлаар уурхайн орчим аймгийн болон МХЕГ-ын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд осолдсон иргэний цогцосыг олоогүй байгаа аж.

Тус компаниас олон зөрчил илэрсэн тул өнгөрсөн онд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байжээ.

Гэтэл "Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.

ЗӨВ ТУСГАЛ: Хүүхдийн хөгжих ОРЧИНГ бүрдүүл!
ЗӨВ ТУСГАЛ: Хүүхдийн хөгжих ОРЧИНГ бүрдүүл!
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.