Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. 

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

05 дугаар сарын 21-ны байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га-д үр тариа, үүнээс 149.4 мянган га-д улаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээлийн, 15.1 мянган  га-д тосны ургамал, нийтдээ 182.9  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц  40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай явагдаж байна

Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198  аж ахуйн нэгж, иргэнд   62  тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ  2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр,  45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 мталбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож байна.

“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд  171.0  сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.

Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлыг шуурхайлах арга хэмжээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгуулж байна. 

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧ БАНКААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧ БАНКААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.