Шударга бусын хонгилийн сүүлийн хамгаалагч шүүгч Х.Идэр болох уу?
Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.
Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан юм.
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж сахал Эрдэнэбилэгийг гэрийнх нь гаднаас баривчилсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Эрдэнэбилэг нарыг суллах шийдвэр гаргаж байсан юм.
Гэтэл энэ үйл явдлын дараа шүүгч Х.Идэрийн эцэг болох н.Хувьтөгөлдөр нь хонгилын эздийн эд хөрөнгийг нь сахин хамгаалагч, Эрдэнэт үйлдвэрээс цалин авч байсан болох нь ил болж нилээдгүй шуугиан болсныг эх сурвалжууд мэдээлж байсан.
Хонгилын эзэд өөрсдийн сүүлчийн хамгаалагч болох шүүгч Х.Идэрийнхээ хүчин чармайлтыг дахин нэг удаа ашиглаж байж мэдэх юм. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсэний дагуу шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаанаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпораци ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.
Харин шүүгч Х.Идэрийг томилсон нь ч бас тэдний зохиолын нэг хэсэг гэх мэдээллийг баттай эх сурвалжаас ирүүлээд байна.
Шүүх хуралдааны үеэр шүүгч Х.Идэр надаас та нар татгалзах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ба шүүхийн бүрэлдхүүнийг татгалзах нэрээр Д.Эрдэнэбилэг болон түүний дагалдагч нарт цагдан хорих арга хэмжээг авхуулахгүй байх шийдлийг олсон бололтой.
Одоо бид нар хонгилд үлдсэн шүүгч нар эзэндээ үнэнч байх эсэхийг харах үлдлээ.