Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Ардын элч\“ ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

 

орон даяар явагдаж эхэллээ.  Уг санал асуулга өнгөрсөн сонгуулийн жилүүдийн өмнө тодорхой сегмент тус бүрээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр амжилттай явагдаж ирсэн.  Энэ удаа ч мөн ирэх 2020 оны сонгуулийн жилийг угтан иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох, иргэдийг итгэлийг хүлээх , "Ардын элч” нарыг тодруулан таниулах зорилгоор явуулж байгаа юм.

"Ардын элч" санал асуулгад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ард тзмнийг төлөөлж чадхуйц улс төрчдийг дэвшүүлсэн бөгөөд иргэд өөрсдийн санал болгох хүнээ нэр дэвшүүлж болдгоороо онцлог юм.  

Та "АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-д УИХ, нийслэл, дүүрэг, аймаг орон нутгаас хэнийг төрийн түшээ болгохыг дэмжиж байна вэ.

Иргэн  та http://ardiinelch.mn сайтаар нэвтэрч өөрийн дэмжи буй улс төрчид санал өгөх боломжтой бөгөөд санал асуулга 2019 оны 6 сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.

Энэхүү судалгаа нь ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус "Ардын элч” ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно. Санал асуулга нь www.ARDIINELCH.mn   сайтаас гадна мэдээллийн вэб сайтуудаар явагдаж байна.

Та нэмэлт мэдээллийг 77330530 дугаараас лавлана уу.

И-мэйл: [email protected]

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/%D0%90%D1%80%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%AD%D0%BB%D1%87-976046069120678/

 

 

ХХААХҮЯ “Засгийн газрын цом-2019” тэмцээний дэд байр эзлэв
ХХААХҮЯ “Засгийн газрын цом-2019” тэмцээний дэд байр эзлэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.