Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.БАДЕЛХАН: АНХ УДААГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН

Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. 2013 оноос эхлэн иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд жилд дунджаар 750.0 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй иргэнд олгож байсан ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар тус зээлийг хязгаарлах шаардлагатай болсон юм. 

Ипотекийн зээлийн хүртээмж 2017 оноос эрс багассан нь иргэдийн орон сууцны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.

Барилга, хот байгуулалтын  сайд Х.Баделхан “Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Улсын төсийн хөрөнгө оруулалтаар 115 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөр 100 тэрбум төгрөг, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийг гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг анх удаагаа 2 дахин нэмэгдүүллээ. Журмын дагуу нийт зээлийн 25 хувийг орон нутагт олгоно” хэмээн мэдээллээ. 

Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлд хамрагддаг байсан бол ийнхүү эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 12 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байгаа юм.  Мөн иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл авах боломжтой. 

Үүний үр дүнд 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 зээлдэгчид 114 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байна. Цаашид сар бүр 36-40 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөөд байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Цэргийн алба хааж үзээгүй нөхөрт батлан хамгаалахын салбар хатуудаад байна
Цэргийн алба хааж үзээгүй нөхөрт батлан хамгаалахын салбар хатуудаад байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.