Монголын Авто Мастеруудын Холбооноос зохион явуулдаг сонирхол татам уралдаануудын нэг нь “BAJA MONGOLIA”. Нийт 50 километр замыг 3 удаа тойрч уралддаг энэхүү уралдаан UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр болдог нь авто болоод мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулдаг уламжлалт уралдаануудын нэг байж чаддаг юм. Түүнчлэн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддагаараа онцлогтой. Нөгөөтэйгүүр аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой төрөл байдаг. Тиймээс энэ сарын 18, 19-н буюу ирэх амралтын өдрүүдэд хотын утаа, тоосжилтоос холдон Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” гэх газарт болох “BAJA MONGOLIA” уралдааныг зориорой. Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
АВТО, МОТО СПОРТЫН 5 ТӨРӨЛТӨӨР УРАЛДАНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.