Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Нямжавын хээр соёолон түрүү, халтар соёолон айраг авлаа

Засгийн газрын тогтоолоор зохион байгуулж буй Төвийн бүсийн хурдан морины соёолон насны уралдаан дөнгөж сая өндөрлөлөө. ММСУХ-ны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны нэрэмжит энэхүү уралдаанд цагдаа, зэвсэгт хүчний 700 албан хаагч хэв журам сахиулж ажилласан. Соёлон насны уралдааны түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уяач Баасанжавын Нямжавын хээр, аман хүзүүд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайхан бор халиун, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын Баасанжавын Нямжавын халтар давхилаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Пэлжээгийн Одонбаатарын халтар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор зүсмийн соёолон айрагдсан байна. Дөрвөөр орсон Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан зүсмийн морийг барианд орсны дараа мал эмнэлгийнхэн шүдлэхэд хязаалан насных байсан тухай зохион байгуулагчид хэлсэн. Ийнхүү Хүйн мандлын дэвжээнд зохион байгуулсан Төвийн бүсийн хурдан морины уралдаан үүгээр өндөрлөж байна

ЗАЙСАНГИЙН БАРИЛГУУД ДУЛААНГҮЙ БОЛЖЭЭ
ЗАЙСАНГИЙН БАРИЛГУУД ДУЛААНГҮЙ БОЛЖЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.