Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үхрийн цул махны үнэ тогтворжиж, хонины махны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Судалгаагаар, үхрийн цул махны үнэ тогтворжиж, хонины махны үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ.

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

Энэ сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8775 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9621 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтворжжээ.

Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 31 төгрөгөөр хонины цул махны үнэ 76 төгрөгөөр өсчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж буй юм.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 4.2 хувиар өсөж, 1854 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

Ноён Бондгор сайн үйлс зохион байгуулж, БГД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт цэвэр агаар бэлэглэлээ
Ноён Бондгор сайн үйлс зохион байгуулж, БГД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт цэвэр агаар бэлэглэлээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.