Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөг салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгоно

Дижитал мэргэжилтэн – 2019 өдөрлөгийг Голомт банк гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өдөрлөгийг өнгөрөгч бямба гаригт МУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан бол энэ сарын 27-ны өдөр ШУТИС-ийн 1-р байранд дахин зохиох юм.

Өдөрлөгийн хүрээнд “Internship opportunity” буюу IT чиглэлээр суралцдаг оюутан залууст салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгодог бөгөөд энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах, олон улсын экспертүүдээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг олгох, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход нь хувь нэмэр оруулахад оршино.

Голомт банк нь “Internship opportunity” хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа санаачлан 2017 оноос хойш зохион байгуулж байгаа ба их сургуулиудын оюутнуудын дунд тогтсон 14-21 хоногт хийгддэгҮйлдвэрлэлийн дадлага-аас дадлага хийх хугацаа болон оюутан залууст олгож буй мэдлэг, туршлага, ажлын байранд гарахад хэрхэн бэлтгэгдсэн байх ёстой зэрэг цогц чадварыг олгодгоороо давуу талтай юм.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://internship.golomtbank.com/-оос болон “internship.golomtbank” фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

Хүүхдийн элч дуучин А Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ
Хүүхдийн элч дуучин А Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА