Монголын 33 говь уйлж байна!!!!
Монгол хүн та юу бодож байна вэ??? /Цуврал-1/
Говьд уул уурхай цэцэглэснээр байгаль сүйдэж, ус гол ширгэн, цөлжилт, тоосжилт нь хүн амьдрах нөхцөлгүй болголоо. Нутгийн иргэдийг хэдэн үеэрээ аж төрж ирсэн амжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна.Нүүрлээд буй гамшгийг би цувралаар бичихээр шийдлээ.
1. Тост, Тосон бумбын нурууг сүйтгэх “Б.Чойжилсүрэн төлөвлөгөө”
Говьд үлдсэн сүүлчийн цөөхөн баянбүрд, ирвэс, аргаль тэргүүтэй ховор ан амьтдын өлгий, малчдын амжиргааны гол бэлчээр нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газарт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “”Сауд гоби коал транс”компани нүүрс ухаж, өдөрт 40-50 машинаар экспортолж эхэллээ. Говь гурван сайхан уулын улсын тусгай хамгаалалттай газартай хаяа залгасан энэ газрыг сумын ИТХ-ын тогтоолын дагуу 2016 оны 3 сард улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч хилийн заагийг Засгийн газар тогтоохдоо анх хүсэлт өгсөн 889,000 га газрыг 730,000 га болгон багасгажээ. Энэ 150,000 га газрын 43,000 га газар нь Б.Чойжилсүрэнгийн компанийх. Тэрээр их хурлын гишүүнийхээ эрх мэдлийг хувийн компанийхаа лицензтэй талбайг тусгай хамгаалалтаас сугалж үлдэхэд ашигласан бололтой. Лицензийг цуцлуулахын төлөө нутгийн иргэд бүтэн 6 жил шүүх , цагдаагаар яваад хүчрээгүй. Тост багийн засаг дарга нь багийн ИНХ-ын тогтоолыг хуурамчаар үйлдэж дээд газарт явуулаад баригдсан, Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл хэмээх залуу энэ нутгийг хамгаалж, тэмцэж яваад учир битүүлэг амиа алдсан гээд маш олон үйл явдлыг араасаа дагуулсан. Б.Чойжилсүрэнгийн компаний лицензийн талбай дотор Алтайн өвөр говийн хамгийн түргэн урсгалт гол Хуршуут орж байгаа. Энэ голоо дагаж Гурван тэс сумынхан хүнсний ногоогоо тариалдаг. Хуршуутын голыг нь 2 км-ээр лицензийн талбайгаас үлдээлээ гэж байгаа ч усны урсгал гэдэг хүний судас шиг эко системтэйгээ нягт уялдаатайг зориуд "мартжээ". Хуршуутын голоос гадна Тосон бумбын нуруунаас тэжээл авдаг10-аад задгай булгийн ус хуримтлагдах зөөврийн талбай энд орж байна.Мөн Овоотын застав орох хилийн цэргийн зам уурхайн талбайд орсон учраас тэдэнд шинэ зам гаргаж өгөх нэрийдлээр тэр хавийн Буйлс мод, бутлаг ургамлыг олноор сүйтгэжээ. Уурхайн олборлолт говийн жижиг булаг шанд байтугай хангайн томоохон голуудыг ч нүд аниулсаар ирсэн.Хэрвээ энд үлдсэн энэ хэдэн гол, булаг шанд ширгэж гэмээ нь тэр нутагт малчид амьдрах ямар ч үндэслэлгүй болно. Аргаль, ирвэс ховор амьтад харангадаж үхнэ. НҮБ-ийн Ерөнхий асамблейн тогтоолд” Хэнийг ч амжиргааны хэрэглүүрээс нь салгаж үл болно” гэж заасан. Малчин Монголчуудын амжиргааны гол хэрэглүүр бол бэлчээр.Ус бэлчээрийг нь сүйтгэнэ гэдэг амжиргаанаас нь салгаж байна л гэсэн үг. Хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг их хурлын гишүүн та ухамсарладаггүй юм гэхэд ҮЙЛИЙН ҮР-ээс нуугдах газаргүйг мэдмээр дээ!! Их хурлын гишүүний эрх мэдлийг иргэдийнхээ амжиргааг дээрэмдэх ХЭРЭГЛҮҮР болгосон энэ үйлдлээсээ ИЧЭЭЧ!!!! Аргаа бараад би: "Та олон амьтныг харангадуулж үхүүлсний нүгэл үр хойчид чинь ирнэ гэж бодохгүй байна уу" гэж асууж үзсэн. "Нэг ч гол ширгэхгүй. Чи газар дээр нь очоод үзээрэй " гэж л хариулсан.
Б. Чойжилсүрэн: “Миний лицензийн талбай Хуршуутын голоос 2 км зайтай учраас голд нөлөөлөхгүй ” гэдэг тайлбар нь зүйрлэвэл: “Артерийн судсыг нь тасалчихаад энэ нь тархинаас зайтай учраас түүнд хамаагүй” гэсэнтэй адил тэнэг тайлбар л даа. Байгаль дэлхий ч хүнтэй яг адилхан организм.
/Зураг дээр: Хар хүрээн доторхи дөрвөлжин улаан талбай Б.Чойжилсүрэнгийн лицензийн талбай. Дотор нь байгаа цагаан хэсэг нь Хөвд, Хуршуутын голыг олборлолтоос гаргасан хэсэг/
Сэтгүүлч Б.Отгон 2019.04.24