Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ундармаа гишүүн ээ, ичих нүүртэй бай л даа

Б.Ундармаа гишүүн ээ, ичих нүүртэй бай л даа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа худалчаараа зартай нэгэн болж түмний доог тохуу болж явна. Учир нь тэрбээр өөрийн хамаарал бүхий буюу 99 хувь эзэмшдэг "Капитал" банкаа минийх биш, надад огт хамаагүй хэмээн гүрийж өөрийгөө шившиглэж орхив. Мэдээж "Капитал" банкыг  МАНАН-гийнхан төлөвлөгөө ёсоор дампуурлсан нь нэг их гайхаад байх зүйл алга. Учир нь  үйл явдлын  сценар  тун танил. Эхлээд “Дампуурах гэж байна,чанаргүй зээл нь хэтэрчээ” гэсэн мэдээллээр нийгмийг бөмбөгдөнө. Дараагийн шатанд холбогдох газрууд шалгалт хийлээ, хяналт тавилаа энэ тэр гэж сүржигнүүлнэ. Ингээд эцэст нь “Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрчээ. Дампуурч байгааг нь албан ёсоор мэдэгдэж байна”  гэсэн товч тогтоол уншаад л болоо. Хамгийн хачирхалтай нь "Капитал" банкыг дампуурах гэж буйг эрх баригчид буюу Сангийн яам, Монгол банкныхан хоёр жилийн өмнө мэдсэн гэж байгаа. Тэгсэн атлаа яагаад татвар төлөгчдийн мөнгийг тэнд байршуулав гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. 

“Капитал” бол “Бишрэлт”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн банк. Нөхөр А.Ариунболд нь банкаа удирддаг. Яг үнэндээ эрхэм гишүүн хатагтай холбоотой маш олон таагүй мэдээлэл байдаг. Тухайлбал, барилгын  компаниудаар оффисс бариулчихаад гүйцэтгэлийн хөлсийг төлөхгүй луу унжсан. Хадгаламж эзэмшигчдийн хаалттай дансыг ашиглаж хууль бус гүйлгээ хийдэг. Өрөө нэхсэн барилгын компанийн  захирлыг  цагдаа, шүүхтэй хамтран  дарамталж хэрэгтэн болгоод өөрсдөө өрнөөсөө бултсан гэх хар мэдээллүүд хөвөрдөг.  ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн “хам хэрэг”-т  Б.Ундармаа гишүүн яаж хоцрох вэ гэсэн шиг орчихсон тууж яваа. Түүнийг  банкаараа дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хардлага одоо ч байна.

Банк дампуурсан тухайд бол анхнаасаа МАНАН-гийн төлөвлөгөөт ажил, тохиролцсон бизнес, “бонус”-тай хэлэлцээ гэдгийг сошиал орчинд эхнээсээ бичиж эхлээд байна. Тухайлбал, судлаач Ганхуяг  өөрийн нүүр номд “Дараа нь уг банкаа дампууруулах ба бүх алдагдлыг улсын төсвөөс төлнө. Энэ бузар аргыг маш олон удаа хэрэглэж ирсэн. Иймээс "Капиталын" өр зээл, алдагдлыг сайн хянах ёстой” хэмээн жиргэсэн байна. Сэтгүүлч А.Баатархуяг “Бас чанаргүй зээл их хэмжээгээр авна! Ер нь МАН-ын Засгийн газар бүр нэг банк "унагаж иддэг" ёс тогтоод байна!” хэмээн постолсон нь нэгийг хэлж, хоёрыг өгүүлж байгаа юм. Зарим хэвлэлд АН-ын дарга С.Эрдэнэ хөрөнгө оруулж байсан талаар ч дурдсан. Хариуцлага гээчийг банктай хамт “оршуулах” ёслолд хоёр нам ижил тэгш оролцоотой байж л “маанийг” нь уншиж таарна.

Энэ үнэхээр  МАНАН-ын захиалгатай, төлөвлөгөөт ажил юм бол “Капитал” –ыг “оршуулахад” Б.Ундармаа гишүүн  л лав уйлахгүй, харин ч инээж таарна. Намдаа гавьяа байгуулсан “баатар” учир 2020 оны сонгуульд дэвших “виз”-ээ ч, тойргоо ч авчихсан гэсэн үг. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх нь хувьд банк дампууруулдаг туршлагатай. “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр Солонгосын казинод тоглосон нь “баатарлаг домог”  болж үлдэж байлаа.

Дашрамд дурдахад түүнийг  Сүхбаатар аймгийн угшилтай, энэ утгаараа Сү.Батболдын үед БСШУЯ-ны дэд сайдаар томилогдож байсан. Одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХААХҮ-ийн сайд Ч.Улаан нартай  ойр байдаг гэлцдэг. Энэ бүхнээс харахад ч гэсэн “Капитал”-ын дампуурал МАН-ынхны чанаргүй зээлээ шахаж  банк дампууруулж иддэг аргын нэг гэж харагдаж байгаа юм. Энэ нам байгаа цагт  байсхийгээд нэг банк дампуурдаг, “ХОТШ”, “Анод”, “Хадгаламж”  банк хэрхэн дампуурсан түүх дээр өнөөдөр  нэн шинэ түүх нэмэгдлээ. Мэдээж энэ бүхний эцэст Б.Ундармаа гишүүн жоохон ч атугай ичих булчирхайгаа ажилуулах хэрэгтэй. 

Эх сурвалж: Erennews.mn

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.