Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСААС АНХ УДАА UNEP FI-Д НЭГДЭН “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-ЫГ ГАРГАЛАА

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк дэлхийн 19 орны 28 банктай хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргалаа. Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтранUNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм.

“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?
“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?
 
Сарын 4.5 хувиас өндөр хүүтэй зээл олгосон ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ
Сарын 4.5 хувиас өндөр хүүтэй зээл олгосон ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.