Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Москва мужийн “Московский конный завод №1” адуу үржүүлгийн аж ахуй, “Наро-Осановский” сүүний аж ахуйд тус тус зочиллоо.

“Московский конный завод” үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг үржүүлгийн газрын үйл ажиллагаа, барилга байгууламжтай дэлгэрэнгүй танилцуулж, өөрсдийн үржүүлж буй зарим цэвэр цусны адууг үзүүлж сонирхуулав.    

 “Московский конный завод №1” адуу үржүүлгийн газар анх 1924 онд байгуулагдсан бөгөөд Москва мужийн хамгийн том, цэвэр үүлдрийн адуу үржүүлгийн газар юм. Тус үржүүлгийн газарт Орлов, Орос болон Тракенен үүлдрийн адууг  үржүүлэхээс гадна жилийн дөрвөн улиралд морь сонирхогчдын морьдыг  зүчээний болон тордох үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнээс гадна хүүхэд багачуудыг багаас нь адуунд элэгтэй, морь унах, асрах ур чадвар  эзэмшүүлэх зорилгоор төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар дугуйланд 60 хүүхэд суралцаж байгаагийн 55 нь эмэгтэй хэмээн үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров сонирхуулав.

“Московский конный завод №1” аж ахуйтай танилцсаны дараа “Наро-Осановский” сүүний аж ахуйд зочлов. Тус сүүний аж ахуй нь өөрийн эзэмшлийн 4000 га газарт үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.   

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хийсэн уулзалтаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Аж үйлдвэр худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтой хийсэн уулзалтаар манай улсын “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, ОХУ руу хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн чухал айлчлал боллоо.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Мал, эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-өөс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авах гэрээ байгуулав.

ДҮҮРГИЙН 1000 ӨРХӨД БАЙШИНГАА ДУЛААЛАХ СУРГАЛТ ХИЙНЭ
ДҮҮРГИЙН 1000 ӨРХӨД БАЙШИНГАА ДУЛААЛАХ СУРГАЛТ ХИЙНЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.