Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нар байцаалтаа өгч дууслаа

Эрүүгийн цагдаагийн газар байцаагдаж байсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая авч гарлаа. Түүний өмнө Ц.Пүрэвтүвшинг ЭЦА-наас авч яваад байсан юм.

Мөн дөнгөж сая тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон байцаалтаа өгч дуусан гарч ирлээ. 

Чухам хаашаа авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. 

2019 оны 3 дугаар сарын 5 15.10 цаг

Шуурхай: Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад явлаа

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болон   “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан авчирч байцаалт авсан. 

Тодруулбал, тэднийг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан асуудлаар шалгаж байгаа юм. 

Тэгвэл дөнгөж сая  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн албанаас гарч явлаа.

Харин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2019 оны 3 дугаар сарын 5 13.00 цаг 

ЦЕГ: АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан шалгаж байна

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ, ЦЕГ хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчиллаа. Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг  Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэргээр шалгаж байгаа юм. 

Баривчилгааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэгт тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон,  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан шалгаж байна. 

-Ар гэр, ажлын байранд нь үзлэг хийсэн юм болов уу? 

-Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой
Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.