Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япончууд СХД-ийн сургуульд шүдний эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж өгнө

ОИСКА олон улсын байгууллагын Японы Кумамота дахь салбарын төлөөлөгч, “Asia Frontier” компанийн гүйцэтгэх захирал Sally Kurihara  болон ОИСКА Монгол байгууллагын нарийн бичгийн дарга Г.Нинжин нар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тэд тус дүүргийн орлогч дарга Д.Ундармаа болон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ажлын албаны хүмүүстэй уулзав. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар гишүүний санаачилга, дэмжлэгтэйгээр баригдсан “Оюунлаг Ирээдүй” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехээс бүрдсэн “Оюунлаг Ирээдүй” цогцолбор төвийг ашиглалтад оруулсан. Одоогоор тус төвийн номын сан болон мэдээлэл технологийн төвөөр хүүхдүүд тогтмол үйлчлүүлж байна. Харин шүдний эмнэлэг нь хүүхэд болон ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэхээр зориулагдсан тул тогтмол ажиллах урсгал зардлын асуудлыг шийдвэрлэж, ирэх сараас үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

ОИСКА олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн дүүргийн Ерөнхий боловсролын 65, 123 дугаар сургуулийн шүдний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Тус байгууллагынхан Япон улсаас шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар дунд сургуульд хүлээлгэх өгөх, дүүрэгт ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зэрэг хэд хэдэн ажил явуулахаар төлөвлөсөн байна.

 

П.БАЯРХҮҮ: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө
П.БАЯРХҮҮ: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.