Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар Хотын даргад дахин ӨРСӨЛДӨНӨ

С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар Хотын даргад дахин ӨРСӨЛДӨНӨ

У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг сар орчим хүлээлгэсний эцэст С.Мөнхчулууныг “БАТЛАМЖЛАХГҮЙ” гэх элдэв тайлбаргүй маш товчхон хариу бичгийг өнгөрсөн баасан гаригт /2019.02.15/ НИТХ рүү хүргүүлэв.

Одоо НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулж, тодруулсан хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор шууд батламжилна, буцаах эрхгүй.

Хотын даргын энэ удаагийн өрсөлдөөнд хэн нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.

С.Амарсайханы хувьд Хотын даргын өрсөлдөөнд дахин хүч үзэхээр намын удирдлагуудтайгаа ярилцаж тохирсон гэх мэдээлэл байна. Харин С.Мөнхчулуун ялагдсан хүн дахин өрсөлдөж байхад ялсан нь яагаад өрсөлдөхгүй байх юм гэх байр, суурьтай байгаа сурагтай.



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд төрийн бүхий л эрх мэдлээс Хотын фракцынхныг салгахын тулд М.Энхболдыг УИХ-ын даргаас, С.Батболдыг Хотын даргаас, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас чөлөөлж оронд нь “өөрийн” хүнийг томилох хүсэлтэй байсан. УИХ-ын дарга, бүлгийн даргад өөрийн хүнийг томилж чадсан ч Хотын дарга дээр ялагдал хүлээж, хотын фракцаас С.Мөнхчулуун ялалт байгуулсан билээ. Энэ нь У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болсноос хойшхи анхны ялагдал гэж хэлж ч болох юм. С.Мөнхчулууныг батламжлаагүй шалтгаан яг л үүнтэй холбоотой.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг сонгох НИТХ-ын дараагийн хуралдаанд маш тодорхой зохион байгуулалттай, саналаа сайн хайрцаглаж ороход бэлтгэсэн гэх мэдээлэл байна.

Уг асуудлаар өөрсдийн хүмүүстэй аль хэдийнээс ажиллаж эхэлсэн гэх. НИТХ-ын дарга С.Амарсайхан ч уулзалтуудыг маш эрчимтэй хийж байгаа сураг байна. Хотын даргыг сонгох өмнөх өрсөлдөөнд С.Амарсайхан таван хүний саналаар ялагдсан. Харин одоо гурван төлөөлөгчийг л өөртөө урвуулж чадвал ялалт байгуулах юм /НИТХ 43 төлөөлөгчтэй/. Одоо С.Мөнхчулуун дахин ялалт байгуулвал Хотын даргад шууд томилогдох хуулийн заалттай учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаа өөрийн хүнийг хөдөлгөөнгүй ялуулахын тулд төлөөлөгчдийг дуудаж уулзах гэх мэт зохион байгуулалтын зарим ажлыг хийж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө, маргаашгүй НИТХ хуралдаж Тэргүүлэгчдийн хуралдааны товыг зарлаж магадгүй аж.

Хаврын улс төрийн “моод”
Хаврын улс төрийн “моод”
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.