Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОЛОМТ БАНКНЫ “СОНСГОЛОН” САЛБАР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Голомт банк Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмлээ.

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн Яармагт тооцооны төвөө нээсэн бол өнөөдөр хүнд болон хөнгөн үйлдвэрүүд төвлөрдөг Сонгино Хайрхан дүүргийн Сонсголонд салбараа нээж тухайн бүсийн иргэд, харилцагчдад банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж эхэллээ.

Улаанбаатар хотын баруун болон баруун урд чиглэлд зорчих иргэдэд Голомт банкны үйлчилгээг урт дараалалд зогсолгүй, тав тухтай орчинд авах боломжийг эдгээр салбарууд олгож байгаа юм.

Ийнхүү үүд хаалгаа нээсэнтэй холбогдуулан дээрх салбарууд бүх төрлийн картыг 50 хувийн хөнгөлөлттэй авах урамшууллаар иргэд, харилцагчдад бэлэг барьж байгаа юм.  

“Талх чихэр” ХК Хөдөлмөрийн баатрууддаа сар шинийн баярын хүндэтгэл үзүүллээ
“Талх чихэр” ХК Хөдөлмөрийн баатрууддаа сар шинийн баярын хүндэтгэл үзүүллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА