Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцов.

Дэлхийн эдийн засгийн 49 дүгээр форумаар дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгарч буй асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын, хэтийн ирээдүйн ерөнхий дүр төрхийг тодорхойлов. Тус форумд дэлхийн 100 гаруй улсын төрийн, Засгийн газрын тэргүүн болон олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлагууд, нэрт эдийн засагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

            Энэ үеэр сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба зам санаачлагыг урагшлуулах” зэрэг салбар хуралдаануудад оролцов.

Түүнчлэн салбарын сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэгт та ч өртөж болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэгт та ч өртөж болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.