Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАРТИ УНШААГҮЙ МҮОХ-НЫ ГЕНСЕКЭЭС ОЛИМПИЙН АВАРГА ЦОЛЫГ НЬ ХУРААХ УУ!

МҮОХ энэ долоо хоногт бүх гишүүдийн хурлаа хийнэ. Энэ хурлаар шийдвэрлэвэл зохих олон асуудал бий. Үүнээс ОУОХ-ны “Үндсэн хууль” гэгддэг Олимпийн Харти-г зөрчөөд байгаа зарим асуудлыг шийдэж чадах эсэх нь анхаарлын төвд байна. Энэ зөрчил нь МҮОХ-ны билэг тэмдгээс эхэлнэ. Олимпийн таван цагаригийн өнгийг уйдсан үедээ солиод байж болдоггүй гүн утга агуулгатай байдаг. Олимпийн Хартид заахдаа ““Олимпийн бэлгэдэл нь дан ганц өнгөтэй, эсвэл хэд хэдэн өнгийн адил хэмжээтэй таван цагариг байна. Таван цагариг нь цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн өнгийн дарааллаар байна. Цагаригууд зүүнээс баруун гар тийш сүлжилдсэн байна. Доорхи зураг дээр дүрсэлсний дагуу цэнхэр, хар, улаан өнгийн цагариг нь дээд талд, харин шар, ногоон өнгөтэй цагариг нь доод хэсэгт байна. Олимпийн бэлэгдэл нь олимпийн хөдөлгөөний үйл ажиллагааг илэрхийлэн таван тивийн эв нэгдлийг, мөн дэлхийн бүх тамирчдын Олимпийн наадмын үеэрх уулзалтыг бэлэгддэг. Үндэсний олимпийн хороо бүр 7.14-р дүрэм болон тэдгээрийн тайлбарыг өөрийн улс оронд биелүүлэх үүрэг хариуцлагыг ОУОХ-ны өмнө хүлээнэ. Олимпийн өмчийг Олимпийн хартийн дээрх дүрмүүд ба тайлбарт зааснаас өөрөөр ашиглахыг хориглосон арга хэмжээ авна. Түүнчлэн ОУОХ-ны эрх ашгийн үүднээс олимпийн өмчийг зүй бусаар ашиглахыг хориглож хамгаалахыг хичээнэ. Тухайн улсын хууль тогтоомжоор эсвэл барааны тэмдгийн бүртгэлийн журмын дагуу эсвэл хууль зүйн хэрэгслээр Үндэсний олимпын хороо нь олимпын бэлэг тэмдэг, эсвэл олимпийн өмчид хамаарах аливаа бусад зүйлсийг хамгаалах эрхээр хангагдсан байлаа ч Үндэсний олимпийн хороонд зөвхөн Олимпийн хартийн дүрэм болон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн өгсөн зааварчилгааны дагуу уг эрхийг эдэлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл “Бөртэ чоно-2018” наадмын тайзнаа олимпийн таван цагаригийн хар өнгийг халж цагаан өнгө оруулж ирсэнд олон хүн гайхсан. Гайхсаны төлөө “яллах” ёсгүй ч олимпийн хартийг Үндсэн хуулиа болгож ирсэн тамирчдын хувьд энэ бол зүй бус үйлдэл байлаа. Энэ хачин цагаригийн өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч “эзгүй” тул дэд ерөнхийлөгч бөгөөд ОУОХ-ны комиссын гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар маань яаж зогсож чадав аа!

Цаашилбал, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган “дангаараа” бас Олимпын хартийг зөрчөөд байна. Олимпийн хартид “Спорт болон тамирчдыг улс төр, арилжааны зорилгоор буруу ашиглахын төлөө тэмцэнэ” гэсэн байдаг. Тэрбээр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2017 оны гуравдугаар сарын 24-нд сонгогдсон.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд оролцоод зогсохгүй “М.Энхболд ахынхаа захиасыг биелүүлж олимпийн аварга болсондоо баяртай байдаг” гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв.

 

 

М.ЭНХБОЛДЫН НУТГИЙН ДҮҮ, ОЛИМПИЙН АВАРГА Э.БАДАР-УУГАН ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОНГУУТАА ТЭДНИЙ ӨМЧЛӨЛД БАЙСАН 5 ДАВХАР БАРИЛГЫГ НЭЛЭЭД ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫН ХАМТ ХУВЬДАА ШИЛЖҮҮЛСЭН ГЭДЭГ МЭДЭЭЛЛИЙГ БАТАЛГААТАЙ ЭХ ҮҮСВЭР МЭДЭЭЛЛЭЭ. АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ГҮЙСЭЭР ДАРГА БОЛСОН НЬ ТҮҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙН СОНИРХОЛТОЙ ХОЛБООТОЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА.ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭРЭЭ СПОРТЫН БАЙГУУЛЛАГА УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙНА. ГЭТЭЛ 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХЭРХЭН ГҮЙЖ, ЮУ ХЭЛЖ БАЙСНЫГ ЭНДЭЭС ҮЗЭЖ БОЛНО.МОНГОЛЫН АРД ТҮМЭН Э.БАДАР-УУГАНД САР БҮР 5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН, ОЛИМПИЙН АВАРГЫН 120 САЯ ТӨГРӨГ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ГЭЭД ХАЙР ХАЛАМЖАА ХАНГАЛТТАЙ ХАЙРЛАЖЭЭ. ГЭТЭЛ ТЭРЭЭР ХУВИЙН ЭРХ АШИГ, ЭД ХӨРӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ОЛОН УЛСЫН СПОРТЫН ЗАРЧМЫГ ЗӨРЧИН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛЖ БАЙДАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ХУУЛЬ БУСААР ЗАВШСАН ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА НЬ ЭРГҮҮЛЭН АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БИЗ ЭЭ…

Posted by DMNN on Saturday, January 19, 2019

Угтаа тэрбээр ингэж хэлснээрээ зөвхөн олон нийтэд шүүмжлүүлэх бус ОУОХ-ны өмнө хариуцлага хүлээх учиртай. Энэ бол Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь, “Бээжин-2008” олимпийн наадмын аварга нь Олимпийн Хартиг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

Түүнээс хойш тэрбээр үе үе “БСШУС-ын газрын даргаар томилогдох гэж байна” гэсэн мэдээллийн “гол баатар” болох болсон. Хэрэв олимпийн аваргын нэр хүндийг ашиглаж улс төрийн үйл ажиллагаанд оролцох, олон нийтийн байгууллага бус эрх мэдэл бүхий төрийн өндөр алба хашвал Хартиг бүр ч зөрчих болно. Тэгэхээр Олимпийн харти бол аль ч улсын хууль тогтоомжоос гадуур, ОУОХ-нд гишүүнээр нэгдсэн орнуудад шууд үйлчлэх үйлчлэл нь хүлээн зөвшөөрөгдсөн хатуу дүрэм юм.

Одоо хамгийн ноцтойг дурдъя. Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган маань олимпийн хорооны буюу олон нийтийн өмчийг аваад хувийн эмнэлгээ оруулчихсан хувийн эмнэлгээ оруулсан гэх асуудалд холбогдоод байгаа тухай Монголын “Олимпизмыг аврах хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнэ удаа дараа хэвлэлд ярьж, олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Тэр барилга нь тухайн үеийн үнэлгээгээр дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Олимпийн хорооны хөрөнгөөр баригдсан, харамсалтай нь Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглаад хувь хүнд бэлэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэдэг. Тиймээс МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Дүүргийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жилийн ялаар шийтгэсэн. Ямар учраас гэвэл МҮОХ-ны байрны хажууд байрлах “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын байрыг Б.Наранцэцэг гэгчтэй харилцан тохирч ямар нэгэн төлбөр авалгүйгээр үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн юм. Энэ байр Олимпийн аварга Э.Бадар-Ууганд ямар замаар ирсэн бэ. Одоогоор МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах нь ёс зүйд нийцэх үү.

Дашрамд дурдахад МҮОХ-ны гэх энэхүү газрын наймааны талаар дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл энд https://m.facebook.com/saveolymp/posts/412278188925404 бий.

Монгол Улсын 167 иргэн гадаадад ял эдэлж байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна
Монгол Улсын 167 иргэн гадаадад ял эдэлж байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.