Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Standard & Poors Олон улсын үнэлгээний байгууллага нь Голомт банкны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар дээшлүүллээ

2018 оны 11-р сарын 12-ны өдөр Standard & Poor’s Олон улсын үнэлгээний байгууллага нь Голомт банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар буюу “B- “ түвшнээс “ B “ түвшин болгон дээшлүүлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь Монгол улсын засгийн газрын үнэлгээ 11-р сарын 9-ний өдөр шинэчлэгдэн, нэг шатлалаар дээшилж “B” түвшинд хүрсэн, мөн Монголын банкны салбарын эрсдэлийн үнэлгээ сайжирсантай холбоотой бөгөөд  Монгол улсын эдийн засгийн  нөхцөл байдал сэргэж байгаа нь банкны бизнесийн үйл ажиллагаа болон зээлийн чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзсэнтэй холбоотой юм.

Standard & Poors байгууллага нь Голомт банкны үнэлгээний хэтийн төлөвийг тогтвортой гэж үзэж байгаа бөгөөд  Голомт банк нь зах зээлд эзлэх  байр сууриа ойрын хоёр жилд тогтвортой хадгалах чадамжтай гэж дүгнэлээ.

Голомт банк нь 2017 оны эцсийн  байдлаар  Монгол улсын банкны салбарын нийт хөрөнгийн 20% орчим, нийт хадгаламжийн 24% -ийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд картын үйлчилгээ, олон улсын худалдааны санхүүжилт, валюты арилжаа зэрэг олон төрлийн орлогын эх үүсвэртэй байгаа нь салбартаа тэргүүлэгч байр суурьтайг бататгаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ БОЛНО
МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ БОЛНО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.