Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхийн өргөөнд үүссэн маргаан цагдаа дуудахад хүргэжээ

Бөхийн холбоо тойрсон маргаан шийдлээ олохгүй бололтой. Өнгөрсөн оноос эхлэн угжирсан тус холбоо өдгөө “Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат гэсэн хоёр талд хуваагдан тамга тэмдэг, холбооны тэргүүнээ булаацалдаж буй. Хоёр талын хооронд үүссэн маргааны улмаас Бөхийн өргөөнд уламжлал болгон зохион байгуулдаг барилдаанууд хэдэнтээ хойшилсон удаатай. Тэгвэл хүчит бөхийн барилдааны намрын нээлтийг маргааш хийхээр товлосон ч дахин зөрчил үүсч, цагдаагийн байгууллагыг татан оролцуулахаас аргагүйд хүрээд байна.

Тодруулбал, Л.Чинбатын талынхан буюу улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй 20 орчим хүн өнөөдөр Бөхийн өргөө рүү хүч түрэн орж маргаан үүсгэсэн гэнэ. Үүнтэй холбогдуулж, тус холбооныхон хуулийн байгууллагад хандсанаар Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид Бөхийн өргөөнд ирээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Бөхийн өргөө рүү ямар нэгэн хүн нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Б.Гантогтох тэргүүтэй хүмүүсийг удахгүй гаргана гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байгаа юм. Тэрээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байдаг.

Харин МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн Бөхийн өргөөг төрд шилжүүлэх тухай хүсэлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргасан удаатай. Ингэхдээ “Монголын Үндэсний Бөхийн Холбооны өмч Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн Зазарт хүргүүлсэн санал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэсэн байдаг.

 

Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна
Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.