Тендерээс мѳнгѳ завшсан асуудал дахиад л гарчээ. Олигтойхон ажил хийе гэхээсээ ѳмнѳ яаж мѳнгѳ угаах вэ гэж санаашрагчид олширч. Ѳѳртѳѳ мѳнгѳ завшиж л байвал тѳр алдагдал хүлээж, түмэн олон хохирох асуудал биш бололтой. Азийн хѳгжлийн банкны зээлээр Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын авто зам барих, дулааны шугам татах ажлын тендер 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр нээгджээ. Тендерт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компани, 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын “Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хамгийн хачирхалтай нь өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл тендерт ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани ялагджээ. Тендерийг 2.8 сая ам.долларын илүү ѳртгѳѳр хийнэ гэсэн хятадын компани ялсан гэсэн үг.
Эндээс харахад буцаан тѳлѳх нѳхцѳлтэй зээлийн мѳнгѳѳр тус тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд гараа угааж байна гээд хэлчихэд болно. Тѳслийн зохицуулагч Д.Авирмэд нь сард ТАВАН САЯ тѳгрѳгийн цалин авдаг. Бараг 20 шахуу ажилтан албан хаагчидтай, хамгийн доод тал нь ХОЁР САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН тѳгрѳгийн цалинтай. Дээрээс нь тэрбум тэрбумаар нь тендер будилаантуулж сууна. Хамгийн гол нь зарлагдсан тендерийн мѳнгѳ, ажилчдын цалин, хүүтэйгээ бүгд эргээд татвар тѳлѳгчдийн халааснаас гарч тѳлѳгдѳнѳ.
Д.Авирмэд ба түүний нѳхдийн будилуулсан 2.8 сая ам доллар буюу ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳгийн тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага шалгаж үзнэ үү. 150 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийг НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР барьдаг гээд бодохоор таван цэцэрлэг элбэг барих мөнгө хэн нэгний халаасанд орж, гарыг нь угаах гэж байна.
Ганцхан тендерээс тэрбум тэрбумаар нь шамшигдуулаад байхад "Ерѳнхий сайд нь буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа ѳгѳхѳд бэлэн бай" гэж хий сүржигнээд ч яаах юм. Хаданд хашгирсантай утга нэг биз. Бага мѳнгѳѳр чанартай хийх дотоодын компани байсаар байтал долоон тэрбумын илүү ѳртѳгтэй хятад компани сонгох ямар шалтгаан байв.
Нэг тендэрээс ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳг завшаад байвал улс орон яаж хөгжих юм бэ?Тендерийн луйвараа зогсооно уу Ерѳнхий сайдаа...