УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, намрын чуулган нээлтээ хийх хараахан болоогүй байгаа тул зарим гишүүн тойрогтоо ажиллаж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Түүний фэйсбүүк хуудаст:
-УИХ-ын гишүүн М.Билэгтийн Баянцагаан сумын иргэд сонгогчидтой уулзсан уулзалт шөнө дөл болтол үргэлжлэв. Тус уулзалтад оролцсон иргэдээс 100 шахам азтан тодорч Орос бакал, хивс, саалийн хувингийн эздээр шалгарсандаа сэтгэл дүүрэн байсан бол бас 100 шахам хүүхдүүд цүнх дүүрэн хичээлийн хэрэглэлийг эрхэм гишүүнээсээ уламжлал ёсоороо гардан авлаа. Баян-Өндөр суманд ч ийм хэмжээний азтнуудыг бас тодруулсан юм. Азтан тодруулсан иргэд сонгогчдын уулзалтад оролцогчид ихэд сэтгэл өндөр сайхан уулзалт болж байгааг хэлж байгаа юм хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн тойргийнхоо сонгогчидтой уулзахдаа уулзалт бүрээсээ азтан тодруулан шагнал гардуулж яваа юм.