Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21.3 тонн хөл газрын ургамал, хог хаягдлыг цэвэрлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд хөл газрын ургамал, шарилж, луулины их цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад болон 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 205 аж ахуйн нэгж байгууллагын 310 иргэн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 82 багш ажилчин болон Сууц өмчлөгчдийн холбоод хамтран оролцлоо.

Тус цэвэрлэгээгээр дүүргийн хэмжээнд нийт 19.640 м.кв талбайн 21.3 тонн хог хаягдлыг 12 рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Мөн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-уудын зам талбайн цэвэрлэгч болон иргэдийн бүлгийн ажилчид зурган маршрутын дагуу хөл газрын ургамлыг устгаж, цэвэрлэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хурд хэмжигч ажиллаж байна
Хурд хэмжигч ажиллаж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.