TSAG.MN

Нийгэм

Монгол Улсын иргэн ОХУ-д цэргийн ажиллагаанд дайчлагдан нас барсан байна

Монгол Улсын иргэдийг ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хууран цэргийн ажиллагаанд дайчлан оруулсан гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас 8 иргэнээ Монголд эргүүлэн авчирсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа дараах мэдээллийг өглөө.

Нийтэлсэн:

Тэрбээр, “ОХУ руу сайн дурын үндсэн дээр явсан 6 иргэнээс нэг хүн Украйны талд олзлогдсон. Нэг хүн нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнтэй бид уулзсан. ОХУ-д нөхөн олговор олгох асуудлыг албан ёсоор тавиад  нөхөн олговрыг олгуулсан. Ар гэрийн зүгээс мөнгөн олговрын авсан учраас тухайн хүний
нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Мөн сайн дурын
үндсэн дээр явсан нэг иргэн “Би юунд, хаашаа явж байгаагаа өөрөө мэдээд гарын
үсэг зураад явсан. Манай ар гэрийнхэн энэ талаар мэдээлэлтэй байгаа. Тийм учраас би ажиллагаандаа оролцоно” гэдгээ илэрхийлсэн.

Бидний зүгээс 8 иргэнийг нутаг буцаасан. Тиймээс өөрөө уншиж ойлгохгүй, гадаад хэл дээр байгаа ямар нэгэн бичигт гарын үсэг зурахгүй байхыг хүсье. Тэгэхээр цаашид иймэрхүү нөхцөл байдал үүсч болзошгүй учраас ОХУ руу дайчилгаанд явсан байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл ар гэрийнх нь Гадаад харилцааны яаманд яаралтай мэдэгдээрэй” гэв.