Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > МАН-ЫН УЗАА-НЫ УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ЦАГ.мн > Нийгэм, Улс төрч > МАН-ЫН УЗАА-НЫ УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

МАН-ЫН УЗАА-НЫ УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


26-06-2018, 21:06. Сэтгүүлч: tsag

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Энэ үеэр “ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ДОТООДДОО ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ӨНДӨР ТҮВШИНД ЯРИХ ЁСТОЙ. ХАРИУЦЛАГА АЛДСАН ХҮМҮҮСТЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ” гэдгийг Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцгойлон хэлж анхааруулж байлаа.

Намын зүгээс ёс зүй хариуцлагын асуудлыг Завхан аймгийн хэмжээнд хөндөж яривал эхний ээлжид сонгуульд ялагдал хүлээсэн явдал. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд МАН-ын ялагдсан ганц аймаг бол Завхан. Ялагдалд гадаад дотоод олон шалтгаан байгааг тоочин ярихаасаа урьтаж нам төлөөлсөн удирдлагууд хэрхэн ажилласан вэ гэдгийг ярих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл намын нэрээр аймаг орон нутгийг удирдаж байсан төдийгүй УИХ-д сонгогдон ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагын асуудал. Тэд иргэд олон нийттэйгээ хэр ойр байж хэрхэн тулж ажилласан вэ гэдэгт аймгийн иргэдээс өгсөн дүн бол сонгууль байсан. Үүнийг болоод өнгөрсөн гээд орхих биш эргээд хариуцлага ярьдаг байх нь зүйтэй гэдгийг намын удирдлагууд болоод анхан шатны байгууллагын төлөөллүүд хэлж байна.

   

 

Түүнчлэн иргэдийн зүгээс Завханд ялалт байгуулсан Ардчилсан намын Засаг дарга төрийн  албан хаагчдыг олноор нь халж байгааг шүүмжлэн ярьж байлаа. Үндэслэлгүй ажлын халсан асуудлаас үүдээд амиа хорлох тохиолдол хүртэл гарсан. Аймаг даяараа сум баг хороо гэх мэт бүх шатанд бий болоод байгаа энэ завхралын эсрэг иргэд олон нийтийн зүгээс багагүй тэмцсээр байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгааг уулзсан иргэн бүр хэлж байлаа. Тиймээс Завхан аймгийн хувьд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа аймгийн намын хорооны зүгээс иргэдийн нүд чих, дуу хоолой болж намын бүтцээрээ дамжуулан УИХ, Засгийн газарт хууль бус үйлдлийг мэдээлэх үүргийг ч  гүйцэтгэх ёстойг намын удирдлагууд намын идэвхтэн сонгуультнууддаа захилаа.

Дашрамд дуулгахад УИХ, Засгийн газрын түвшинд МАН эрх барьж 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хот хөдөөгүй хэрэгжүүлж байгаа. Үүний нэгээхэн илрэл нь МАН-ын бүрдүүлсэн Засгийн Газар Завхан аймгийн хөгжил бүтээн байгуулалтын асуудалд анхаарлаа хандуулж Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км замыг БНХАУ хөнгөлөлттэй зээлээр барих шийдийг гаргасан явдал. Мөн Загастайн даваа Улиастайн чиглэлийн 67 км замыг зээлээр барих ажлыг энэ жил эхлүүлнэ. Ингэснээр Улиастай хот Улаанбаатар хоттой бүрэн холбогдох юм.


Буцах