ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ > Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ


13-06-2018, 09:04. Сэтгүүлч: tsag

УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. 

Тэрбээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний хүсэлтийг МАН-ын бүлэг хэлэлцэж, улмаар гишүүнээс чөлөөлөгдөхийг нь дэмжээд байгаа юм. Харин өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Д.Гантулга нь өнгөрсөн онд иргэн Н-ийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдож улмаар уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. 


Буцах