Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > АТГ-ЫН ҮҮДИЙГ САХИЖ БУЙ АН-ЫНХАН
ЦАГ.мн > Нийгэм, Авилга > АТГ-ЫН ҮҮДИЙГ САХИЖ БУЙ АН-ЫНХАН

АТГ-ЫН ҮҮДИЙГ САХИЖ БУЙ АН-ЫНХАН


13-04-2018, 10:38. Сэтгүүлч: tsag

Оффшорчин, хар тамхичин, мүүнчин. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намд бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдээгээгүй шигээ өнөөдөр тус намд шоронгийн хаалга татаагүй хүн үлдээхгүй нь бололтой гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй бизээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ардчилсан намын дөрвөн ч гишүүн 461 дугаар хорих ангид саатуулагдсан бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бондын асуудлаар зарим нэг нь АТГ-ын үүдийг сахиж суугаа.


Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд. Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан түүнийг АТГ-аас өнгөрсөн Мягмар гаригт баривчилж, өчигдөр шүүхээс нэг сар хорихоор шийдвэрлэсэн.  АТГ-ын албан сайтад бичсэнээр Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавюдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Харин эдийн засагчид Дубайн гэрээг байгуулсны төлөө түүнд хүрлээр хөшөө босгосон ч болно гэж байв.

С.БАЯРЦОГТ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас баривчилж, бас л нэг сар хорихоор болсон. Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудлаар мөн л нэг сар хорьж шалгаж буй. Оюутолгойн гэрээ байгуулсан Монголын эдийн засгийг сэргэж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон гэдэгтээ итгэлтэй байгаагаа нэг бус удаа хэлж байлаа.

Б.БЯМБАСАЙХАН

Шийдлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан түүнийг Дубайн гэрээтэй холбогдуулан баривчилж, бас л сар хорих шийдвэр гаргаад байна. Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтийн асуудлаар “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т “Энэхүү Төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд Хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан” гэсэн тайлбарыг тухайн үедээ өгч байсан билээ.

Б.АРИУНСАН

Ерөнхийлөгчийн  улс төрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Тагнуулын ерөнхий даргаар ажиллаж байсан. Харин Ч.Сайханбилэгийн засгийн үед Татварын ерөнхий газрын дарга хийж  байсан.  Түүний мөн Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудлаар хорьсон.

Н.БАТБАЯР

Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр мөн АТГ-ын  үүдийг сахиад удаж байна. Түүнийг Чингис бондын мөнгийг зарцуулахдаа  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж,  улсад онц их хохирол учруулсан гэх асуудлаар шалгаж буй.  Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаагаа АТГ-ынхан хэвлэлийн бага хурал зарлаж байгааг зарлаж байв.  Өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг АТГ баривчилж, 14 хоног 461 дүгээр ангид хоригдсон.

Б.ГАРАМГАЙБААТАР

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Чингис бондын мөнгийг өөрийн эзэмшлийн “Монруд” компанид давуу эрх олгон санхүүжүүлсэн гэх асуудлаар шалгаж эхэлсэн.  Түүнийг Н.Батбаяртай хамт өнгөрсөн онын гуравдугаар сард АТГ-аас баривчилж, 14 хоног хорьсон.

Н.ЗОЛЖАРГАЛ

Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Золжаргалыг арваннэгдүгээр сарын 29-ны лхагва гаригт АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулаад нэг хонуулаад сулласан. Төвбанк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон, үүнд Н.Золжаргалыг буруутай гэж АТГ-аас шалгаж буй.

Монголчууд ажил хийвэл ам тостоно гэдэг. Харин өнөөдөр эсрэгээрээ ажил хийвэл АТГ-ын үүдийг сахидаг болжээ. АТГ, Ардын нам хоёроо гэж.

Б.БАТ

News.mn


Буцах