Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Хэлмэгдэгчдийг нас барсанаас хойш төрсөн хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор болов
ЦАГ.мн > Засгийн газар, Нийгэм > Хэлмэгдэгчдийг нас барсанаас хойш төрсөн хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор болов

Хэлмэгдэгчдийг нас барсанаас хойш төрсөн хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор болов


12-01-2018, 08:45. Сэтгүүлч: tsag

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм" гэв. 

 Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм" гэв.

Улмаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

 Б.Анир 


Буцах