Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг гэж Д.Мурат гишүүн бичжээ
ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ > Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг гэж Д.Мурат гишүүн бичжээ

Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг гэж Д.Мурат гишүүн бичжээ


5-01-2018, 08:23. Сэтгүүлч: tsag

Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг гэж Д.Мурат гишүүн бичжээ

УИХ-ын гишүүн Д.Мурат  Баян-Өлгий аймагт төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биенд нь хэд хэдэн удаа гар хүрч байсан гэсэн мэдээлэл  сошил ёртөнцөөр цацагдаад байгаа билээ. Тэгвэл хохирогч гэх эмэгтэй саяхан хэвлэлд ханджээ. Тэрбээр Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагаараа дамжуулан Д.Муратын казах хэл дээр бичсэн мессэжийг нийтэд ил болгосон байна.

Энэ асуудлын талаар Б.Бахытгүл, "Миний гомдол Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Анх  12 дугаар сарын 4-нд Эрүүгийн Цагдаагийн хэлтсийн 4-р тасгийн ахмад Түвшинбаярт  хэргийн тухай бүх мэдээллийг өгсөн. Миний гомдлыг хүлээж авсан цагдаа намайг Мураттай эвлэрч, тохиролцохыг шаардаж байсан. Саяхан би хотод очоод Мураттай уулзсан. Зургаан цагийн турш намайг гомдлоо татаж авахыг ятгасан. Тэр үед Мурат хэлэхдээ "Олон хүн миний талд байгаа. Тиймээс чи юу ч хийж чадахгүй. Би Х.Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй” гэсэн. Энэхүү яриаг би бичиж авсан. Нотолгоо байгаа. Өчигдөр миний фэйсбүүкийг хакердан мессенжэрт буй мэдээллийг устгахыг оролдсон байсан. Азаар би фэйсбүүкийн кодоо сольж мэдээллээ хадгалж үлдсэн.

 

...Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол Мурат гишүүнтэй холбоотой байх болно. Энэ тухай гэр бүлийнхэндээ ч гэсэн би хэлж байгаа. Надад одоо дэлгэж байгаагаас ч илүү ноцтой олон мэдээлэл байгаа шүү гэдгийг хэлье. Мурат миний эсрэг мэдээлэл гаргана гэсэн. Тэр үед нь би илүү их ноцтой мэдээллүүдийг дэлгэх болно. Мурат өөрөө монголоор зөв ярьж, бичиж ч чаддаггүй. УИХ-ын хамгийн ядуу, боловсролгүй гишүүн. Ажлаар явж байхад байнга надтай холбоо барьж "Янхан минь хаана биеэ худалдаад явнаа” гэх мэт маш муухай үгсийг олон удаа хэлж байсан. Над руу бичсэн ёс бус мессеж нь Казак хэл дээр болохоор хүмүүс ойлгохгүй байх.  Тиймээс би бүх бичсэн мессежийг нь монгол хэлнээ буулгаж олон нийтэд цацна. Зарим нэг мессэжийг энд дэлгэе. Дараах мессеж дээр Мурат "Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг. Хэрэв тэдэнд мөнгө өгвөл юуг ч хийж өгнө. Чи хөгшин хүүхэн. Гэхдээ би чамайг, хүндэлж, хайрлаж, хүсэж байна” гэх утгатай зүйлс бичигдсэн байгаа” хэмээн яриад дараах зургийг ил болгосон байна.
Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг гэж Д.Мурат гишүүн бичжээ

Буцах