Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ц.Төмөрхуяг: 90-ээд онд намайг үхчихсэн л гэж ярьдаг байсан. Одоо алдсан бүхнээ нөхөхийг хүсдэг
ЦАГ.мн > Соёл урлаг > Ц.Төмөрхуяг: 90-ээд онд намайг үхчихсэн л гэж ярьдаг байсан. Одоо алдсан бүхнээ нөхөхийг хүсдэг

Ц.Төмөрхуяг: 90-ээд онд намайг үхчихсэн л гэж ярьдаг байсан. Одоо алдсан бүхнээ нөхөхийг хүсдэг


30-11-2017, 06:19. Сэтгүүлч: tsag

Ц.Төмөрхуяг: 90-ээд онд намайг үхчихсэн л гэж ярьдаг байсан. Одоо алдсан бүхнээ нөхөхийг хүсдэг Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ааваасаа есхөн сартайдаа өнчирч үлдсэн  гэдэг. Тэрбээр  алтан үеийн жүжигчдийн өвөр дээр өсөж, өдий зэрэгт хүрэхдээ амьдралд хэдэнтээ бүдчиж одоо л нэг нуруу нь тэнэгэр алхаж байна. Ингээд түүнтэй халуун дотно яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.

-Кино театруудад гарч буй “Илд цэцэг” дэлгэцийн уран бүтээлд  та мөрдөгчийн дүрийг маш чадварлаг гаргасан байсан. Хүний сэтгэлд хүртэл дүрийг бүтээнэ гэдгийг дээрх уран бүтээлээрээ тод харуулсан гэж би хувьдаа тодорхойлмоор байна.

-Баярлалаа. Уран бүтээлч хүн бүхэн л дүр бүтээх гэж л амьдардгаас хойш  муу талын, эсрэг дүрүүдийг гаргахаас гадна эерэг талын дүрийг бүтээж хүний сэтгэлд тухайн дүрээрээ хүрэх юмсан гэж боддог. Үүнийг маань П.Дэлгэрбаяр найруулагч олж хараад, тухайн дүрийг санал болгосон. Кино зохиолыг уншаад боломжийн санагдаж, шууд л зөвшөөрсөн.  Олон жилийн өмнө Өөдөө бид хоёр  “Нүгэл”  кинонд хамт тоглож байсан. Хамтарч ажиллаж байсан уран бүтээлчтэйгээ ажиллахад амар байдаг юм. Ер нь миний бүтээсэн дүрүүдээс  эерэг, үзэгчдийн сэтгэлд хүрэхүйц нь Дандар мөрдөгчийн дүр болсон байх гэж бодож байна. Практик, цаг хугацааны хувьд ч тэр  ийм дүрд тоглох цаг нь болчихсон гэж үзсэн.

-НЭГ УРАН БҮТЭЭЛИЙН АРД ГАРНА ГЭДЭГ НЭГ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨНТЭЙ АДИЛ-

-Дүрийг гаргахад хүндрэл бэрхшээл хэр байв?

П.Дэлгэрбаяр найруулагчийн хувьд надад чөлөөт сонголтыг өгсөн. “Та дүрийг  өөрийнхөөрөө л хий, би танд ингэ, тэг  гэсэн тодорхой юм хэлмээргүй байна” гэж хэлсэн нь сэтгэлгээний хувьд  хайрцаглагдаагүй чөлөөтэй хийгдсэн бүтээл болсон. Зарим нэг сонин, сэтгүүл дээр “Төмөрхуяг жижиг, том гэлтгүй гарч буй кино бүхэнд тоглож байна гэж бичих юм. Энд ташрамд хэлэхэд, би бүтээлч хүн, би бүтээл хийх гэж л энэ хорвоод мэндэлсэн гэж өөрийгөө боддог. Миний амьдралын замналд дандаа үе дамжсан жүжигчид байсан. Одоо үед  бид л кинонд тоглохгүй юм бол шинэ үеийнхэнд хэн зааж сургах юм бэ. Тиймээс би кино санал ирэх бүрт намайг тоож байна гэж л хардаг. Надад бусад шиг  ийм дүрийн санал ирвэл хүлээж авна гэдэг  цензур байхгүй. Уран бүтээлийн санал ирэх бүрт надад баяр хөөр төрдөг. Ахмадуудын хэлдгээр, нэг уран бүтээлийн ард гарна гэдэг нэг дээд сургууль төгссөнтэй адил гэдэг. Хэрэв шүүмжлэх юм бол мэргэжлийн төвшинд шүүмжийг бичих хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг хэрүүл хийж буй аятай муулж дарах гэсэн зүйлээс би айхгүй. Яг мэргэжлийн төвшинд надтай ирж уулзаад, уран бүтээлийн талаар ярилцвал нээлттэй.

 

 БУСДЫН ЗҮРХЭЭР НААДАХГҮЙ ЮМ БОЛ ЧИ ЖҮЖИГЧИН БАЙГААД ХЭРЭГГҮЙ-

-Мэргэжлийн шүүмж сонсож байна уу?

-Үгүй ээ. Би ойролцоогоор  100 гаруй  кино, 40 орчим жүжигт  тоглосон байдаг. Надтай эн зэрэгцэх хэмжээний бүтээл хийчихээд, мэргэжлийн төвшинд шүүмж биччихээд, кино зохиолыг бүрэн хэмжээнд ойлгож уншчихаад  бусдыг шүүмжлээсэй гэж би хүсдэг юм. Энэ тохиолдолд би шүүмжлэлийг таатай хүлээж авна. Би сүүлийн 20 гаруй жил шүүмж сонсолгүй явжээ. Залуу байхдаа ахмад  уран бүтээлчдэдээ  загнуулж, зандруулж, магтуулж, муулуулж явсан. Түүнийхээ хүчинд өнөөдрийг хүртэл явж байна. Манай Оюун багш маань хичээл ордоггүй, зөвхөн загнахыг л  заадаг байлаа. Үүний л буянд би олон найруулагчийн гар дамжиж явахдаа хараалгаж, загнуулж, магтуулж явсан. Энэ нь тэр хүний л гавьяа шүү дээ. Дандаа л магтуулна гэж юу байхав. Театр ямар хувцастай орж үйлчлүүлэх ёстойг  мэдэхгүй хүмүүс бусдыг шүүмжлээд ч хэрэггүй. Шүүмжлэх хүн байлаа ч гэсэн тэр шүүмжийг хүлээж авах бэлтгэлтэй хүн тун ховор шүү дээ.  Мэргэжлийн төвшинд шүүмжлэх шүүмж байхгүй болохоор заримдаа өөрийгөө муулмаар санагддаг. “Би муу тоглосон шүү, дүрээ арай л дутуу гаргачихлаа даа”  гэж л өөрөө өөрийгөө шүүмжлээд л явж байна.


 

-Та “Илд цэцэг” кинонд мөрдөгч Дандарын дүрийг ханатал нь гаргасан гэж бодож байна уу?

-Мэдээж дутуу юм байлгүй л яахав. Миний туршлага 100 хувь ашиглагдсан дүр гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний 60-65 хувьтай байж, хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа байдлаас л хамаарна. 

 

-БИ ҮЗЭГЧДЭД ТОГЛОЖ БАЙГАА БОЛОХООС, ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТОГЛООГҮЙ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ ТАВЬДАГ-

-Сүүлд тоглосон энэхүү  уран бүтээлээсээ  мэргэжлийн кайфыг авсан болов гэж би бодож байна.  Урмын үгс их л сонссон байх?

-Зөвхөн мэргэжлийн найз нөхдөөсөө л зөвлөмж сонсохыг хүсдэг. “Илд цэцэг” бүтээлээс гадна өнгөрсөн жил  “Ээж”  кинонд маш бага хэсэгт тоглосон. Гэхдээ маш богинохон дүрд ч гэсэн сайн тоглож болдгийг харуулсан гэж бодож байгаа . Ойрд ч тийм кинонд тоглоогүй удсан байсан. “Ээж”  киногоор олон улсын кино наадмаас шилдэг туслах дүрийн шагнал авсан. Энэ жилийн хувьд дэлгэцийн уран бүтээлд ганц хоёрхон сайн дүрийг бүтээх зорилготой байсан. Үүний нэг нь “Илд цэцэг” байсан.

-Яг бодит байдал дээр таны гаргасан дүртэй адил характерыг мөрдөгч хүн гаргадаг болов уу, та юу гэж бодож байна?

-Хэлж сайн мэдэхгүй байна. Гэхдээ би амьдралын нугачааг ганцхан газар харж байсан. Манай 50 мянгатад Сээтэн гэдэг цагдаа байсан. Миний үеийнхэн андахгүй. Миний урд талын үе ч андахгүй. Тэр цагдаа их хэнхэг мөртлөө, маш хүнлэг тийм л хүн байсан. Дүрийн судалгааны хувьд цагдаа, сэргийлэх гээд их явсан. Тэр үед дандаа л тэр цагдаа нүдэнд харагдаад байсан. Эхнэр, хүүхэд байхгүй, өдөр, шөнөгүй эргүүл хийж явдаг байсан. Киноны дүрийн хувьд хууль зөрчсөн шийдвэрийг л гаргасан. Гэхдээ хуулийн цаана хүн гэж чухал зүйл бий гэдгийг уран бүтээлээрээ гаргахыг зорьсон. Хууль гэдэг  хүний л төлөө гарсан дүрэм, журам.  Түүний  л хариуг хуулиар биш хүн гэдэг  талаас нь харуулсан.  Тэр нь л хүмүүст их эмзэг туссан байх гэж би бодож байна. Анх зохиолыг харж байхад тэр хэсэг нь их тод анзаарагдсан учраас үүнийг төгсгөл дээр шигтгэж өгөх санал гаргаад ярилцаж бүтээсэн. Уйлмаар хэсэг цөөнгүй надад гарсан. Гэхдээ би уйлж яах билээ, үзэгчид л уйлах эрхийг нь олгосон гэх үү дээ. Эхнэрээсээ салдаг яг тэр  хэсэгт их эвгүй болж байсан. Мөн хүүтэйгээ утсаар ярьдаг хэсэг дээр миний хувьд дотроо шархирч л байсан. Жүжигчнийхээ хувьд ч тэр эвгүй л байсан. Гэхдээ л би уйлахгүй, хүмүүс миний өмнөөс уйлна. Би үзэгчдэд тоглож байгаа болохоос өөрөө өөртөө тоглоогүй гэдэг л шаардлагыг тавиад нулимс гаргаагүй.

-Үнэхээр та тэр зорилгоо биелүүлж чадсан байх?

-Зорилгодоо хүрсэн бол сайн л байна. Жүжигчин хүн гэдэг хүний сэтгэлээр тоглодог, хүний сэтгэлийг хулгайлдаг, эзэмддэг, хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Ингэж л чадвал жинхэнэ уран бүтээлч, жүжигчин гэсэн үг шүү дээ. “Бусдын зүрхээр наадахгүй юм бол чи жүжигчин байгаад хэрэггүй”  гэж багш минь надад хэлж байсан. Түүнийг л би биелүүлж явна. Гэхдээ хүн өөрөө л үнэ цэнэтэй байх ёстой, би өөрийнхөө ур чадварыг мөнгөөр үнэлдэггүй.

-Та ер нь хэдэн төгрөгөөр кинонд тоглодог  вэ?

-Миний хувьд өгсөн үнээр нь л тоглодог. Тус болоод өгье, миний дүү нар өөрсдөө мэдээд л өгчих гэж хэлдэг. Яг үнэндээ хэдэн саяын үнэтэй кино хийх гэж байж л мөнгөгүй л  байдаг.

-Нэг уран бүтээл гаргахад мөнгө санхүүгээ олох гээд нэлээд хугацааг зарцуулдаг байх?

-Бид залуу байхдаа кино урлагийн төлөө үнэхээр зүтгэсэн. Байраа зараад өрөвдмөөр байсан үе ч бий шүү дээ. Компаниуд хөл дээрээ тогтоогүй тухайн үед компанитай яаж харьцдаг, яаж уран бүтээл рүүгээ оруулах талаар ямар ч мэдлэггүй байсан. Бид  чинь социализмын үеэс шууд орж ирсэн улсууд шүү дээ. Алдаа зөндөө бий л дээ. Хэрвээ тэр үед би яг одоогийн  сэтгэхүйгээрээ байсан бол сайхан уран бүтээл хийх байж дээ гэж боддог. Тухайн үед 90 саяын Ганболд кино хийх гээд явж л байсан түүх бий. Надаас бага дүү л дээ. Юу ч мэдэхгүй хүмүүс кино хийнэ гээд яваад би гайхдаг юм. Би өөрөө театрын хүн, Тухайн үед кинонд тоглодог байсан болохоос биш хийц хэлбэрийг мэдэхгүй, ойлголт  ч байхгүй байсан. Мөн бүх зүйл хаалттай. Холливуд гэж ярих байтугай “Ну погоди” хүүхэлдэйн киноноос  өөр зүйл үздэггүй л  байсан. Одоо гэтэл цаг үе нь өөр, сайхан нээлттэй нийгэмд залуус амьдарч байна. Нэг кинонд хэдэн төгрөг аваад тоглочихлоороо би мундаг жүжигчин болчихлоо гэж онгирдог.  Зарим залуучууд намайг кинондоо тоглуулчихаад яг нүдэн дээр шатаж байхыг би харж байлаа. Ийм  зүйлийг хараад зүрх өвдөлгүй л яахав. Гэхдээ л шатаж байж л, тэмүүлж байж л бид  амжилтад хүрнэ. Ийм зүйлээс айх юм бол хэн кино хийх юм, кино хийх хүн олдохгүй шүү дээ.

-Та бол эерэг, сөрөг, түүхэн, орчин үе гээд  бүхий л дүрд тоглосон цөөн хүмүүсийн нэг. Одоо нэг тийм л  дүрийг гаргачих юмсан гэсэн нууцхан хүсэл байх юм уу?

-Байхгүй дээ. Би “Сити” дээд сургуульд багшилдаг.  Нэг, дөрөвдүгээр курсийн нийлсэн 60 гаруй шавьтай.  Саяхан оюутнуудтайгаа үйлдвэрлэлийн дадлага хийсэн. 18 жил бодож явсан зохиолоороо  оюутнуудтайгаа хамтраад кино хийлээ. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж хийсэн уран бүтээл л дээ.  Ээж хэмээх эрхэм агуу хүмүүний дүрийг энэхүү киноноос маань үзэх байх гэж бодож байна.  

 

 -ТЕАТРТ ЖҮЖИГ ҮЗЬЕ ГЭХЭЭР СЭТГЭЛ ӨВДӨЖ, НУЛИМС ГАРДАГ-

-Та театраас хөндийрч багшлаад бараг 3 жил болж байна уу?

-Театраас хөндийрөөд  4 жил өнгөрчээ. Театрт хамгийн сүүлд “Эцсийн зогсоол”,  “Зөвхөн чи” хоёр  жүжигт тоглосон. Түүнээс хойш театрын тайзан дээр гарсангүй дээ.

-Тайзаа үгүйлнэ л биз. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг театртай холбосон байх шүү?

-Үгүйлэхгүй яахав дээ. 10 гаруй жил болсон байх, дунд нь завсарласан түүхүүд бий. Одоо зөнөөд байгаа юм байлгүй, тайзны бүтээлүүдийг очиж үзэж чадахгүй юм. Очиж үзье гэхээр сэтгэл өвдөөд, нулимс гарах юм. Очлоо гэхэд жүжиг үзэх биш өөрийнхөө байсан үеэ, хамт тоглож байсан ах эгч, найз нараа дурсан санаад нулимс унагадгаа нуух юун.

-Хамгийн сүүлд театр хэзээ очсон бэ?

Очоогүй маш их уджээ. Зүрхэлдэггүй юм. Саяхан Баатар найруулагч морины тухай жүжгийг  очиж үзье гэж бодсон ч нэг л болж өгөөгүй.

Театр ярих  нь таны  хөндүүр сэдэв байх л даа, уучлаарай?  

-Надад бол хүнд шүү дээ. Би 1984 онд сургуулиа дөнгөж төгссөн залуухан хүүхэд театрт ороод ажиллаж эхэлсэн. Гайхалтай жүжигчдийг гаргадаг, гайхалтай ур чадварыг сойдог, сорьдог газар театр юм шүү дээ. Би театраас бүтээгдэхүүн болж гарсан.  Хэн дуртай хүн театрт ороод тоглоод байдаггүй. Хүчтэй, чадалтай, бяртай хоолойтой цар хүрээтэй тийм хүн яг үнэндээ театрт ажилладаг. Нүсэр том зүйл шүү дээ, Кино бол яахав, монтажаар аргалаад л гаргана. Театрт бол хүн нас барлаа гэхэд орлуулах ямар ч арга байхгүй. Кинонд өөр орлуулах хүн авч ирээд л тоглуулж болно. Тэр хүнтэйгээ хамт  оршуулагдаж байдаг нь театрын онцлог юм. Жинхэнэ амьд харилцаа, жинхэнэ аатай хүний л ажилладаг газар. Сэтгэлгээний асар өндөр бяртай хүний хийдэг ажил.


 

-Театрын тайзан дээрээ гарах юмсан гэсэн хүсэл байна л биз дээ?

-Байлгүй л яахав. Гэхдээ тоглоно гэхээсээ илүү хажуугаас нь мэдрэмжээрээ мэдрээд, хараад л явж байна. Одоо яг очоод тоглоно гэвэл тайзан дээр чичирнэ шүү дээ. Гурав дөрвөн жил гэдэг ер нь бол хэмжээгээ алдчихсан л байгаа. Ямар нэг хэмжээгээр формоо алдсан л байгаа байх, түүнийг чинь нөхөх гэж хэдэн сар жилийн ажил болно. Тийм амархан нөхөгдөхгүй. Өдөр тутмын л бэлтгэл сургуулилт байхгүй л бол, дээрээс нь сэтгэл нь байхгүй бол яаж театрт тоглох юм бэ. Яаж ч болохгүй шүү дээ. Театр өөрийнхөө дотоод сэтгэлээр тоглодог байхгүй юу.

 

  -МАГАДГҮЙ БИ ТЕАТРТАА ҮЛДСЭН БОЛ САЙНДАА Л МУГЖ БОЛОХ БАЙСАН БИЗ-

-Театраас та 3-4 удаа орж гарсан санагдана.  Эргэн очихгүйгээр хамгийн сүүлд гаргасан тэр шийдвэр хэр зөв байсан бэ?

-Зөв байсан байх. Одоо энэ сургуультай амьдрал минь тодорхой хэмжээгээр холбогдсон. Нөгөө талаар амьдрал ахуй, амьжиргааны хувьд ч арай дээрдэж байна. Чөлөөт цаг зав ч гарч байна. Театрт бол чөлөө зав гэж байхгүй. Тэгээд бид нарын цалин хэд билээ, магадгүй би өнөөдөр театртаа байсан бол сайндаа л Гавьяат жүжигчин гэсэн цолтой л байх байсан байлгүй. Миний амьдрал тэгж их сайхан болохгүй байсан, одооных шиг жигд болохгүй гэсэн үг шүү дээ. Одоо сайхан чөлөөтэй уран бүтээлээ хийгээд кинондоо тоглоод, ар гэртээ туслаад, амьдралаа зохицуулаад арай дээр завтай байна. Дээрээс нь залуучуудтайгаа хөл нийлээд алхаж байна. Ер нь гаргасан шийдвэртээ эргэлздэггүй.  Ганцхан театрт ажиллах нь бид  чинь цаг завгүй гадагшаа харилцаа байхгүй болчихдог. Дөрвөн хананы дунд л байгаад байдаг, гэр бүлдээ ч зориулсан зүйл байхгүй, амьдралд хүрэлцэх цалин ч авахгүй. Ганц байгаа зүйл нь театрын жүжигчин гэдэг асар том нэр хүнд л юм даа. Өөр зүйл тэр газарт байхгүй. Төрийн өмчийн байгууллага учраас алдар цолыг хурдан авч болох байх. Хүн амьдрахын тулд ажиллаад байгаа юм уу, ажил хийхийн тулд амьдраад байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Миний хувьд одоо ажил хийгээд амьдарч байна. Социализмын үед ажил хийхийн тулд амьдарч байжээ. Ялангуяа театрт маш их ёс зүй, хариуцлагатай байх ёстой. Ардчилал гэдэг нэг талаараа хариуцлага л гэсэн үг. Манайхан эрх чөлөө л гэж ойлгоод байгаа. Эрх чөлөө чинь өөр шүү дээ. Чөлөөтэй эрхтэй, тэрийгээ мэдэрчихсэн хүмүүс ер нь тэнэгдүү л гэсэн үг. Хариуцлагаа мэдэрсэн хүн чинь харин эрх чөлөөтэй гэсэн үг юм шүү. Би хариуцлагатай ажил хийж байгаа учраас түүнийхээ дагуу эрх чөлөөтэй амьдарч байна гэж ойлгох хэрэгтэй.

-Урлагийг нэг талаараа золиос гэж ярих нь ч бий. Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол урлагт та юуг золиосонд гаргасан бэ?

-Амьдралаа золиосолсон. Амьдралынхаа өмнө би урлагийг тавьсан. Заавал тийм байх ёстой ч гэж бидний үеийг сургаж байсан. Ардчилсан хувьсгал гарахаас өмнө бүх л хүн амьдралаа урлагийн төлөө золиосолсон. Урлаг гэлтгүй   ардчиллын эхний жилүүдэд хүмүүс өөрсдийн амьдралаа золиосолж л байсан. Бүгдээрээ л ганзагын наймаанд явсан. Тэнд өчнөөн хүүхэд өнчирч, хэчнээн их гэр бүл салж, ямар ч зарчимгүй, замбараагүй болж байсан. Би ч тэр шуурганд өртсөн. Тэр үе үнэхээр аймаар шүү дээ. Октябрийн хувьсгал ч тийм байгаагүй байх. Бүгд л дамын наймаачин. Шүүхийн ажилтан ч дамын наймаачин, цагдаа ч дамын наймаачин, би ч бас наймаачин л болсон. Тэндээс л би их зүйлийг ойлгосон. Хүмүүсийн амьдрал, дотоод сэтгэхүй, зүрхэнд нь байдаг үнэн зүйлсийг харж ойлгож байсан. Социализмын үед хүмүүс маш худлаа амьдарч байсан, хүний сэтгэл зүйг хөгжүүлээгүй хорионд л байлгаж байсан. Ингээд л гэнэт хүмүүс задраад, нөгөө яриад байсан эрх чөлөөн дээрээ ирсэн чинь  муу хүн болон хувирч  ямар аймшигтай байсан гэж санана. Би тэндээс маш их дүрүүдийг олж авч байсан. Хүмүүсийн дотоод сэтгэл зүйг олж харсан. Одоо ч би шавь нартаа хэлдэг. “Жүжигчин хүн жүжиглэдэггүй юм, өөрийнхөө сэтгэл дотор яг үнэнээсээ л амьдарч байна, үүнийг л жүжигчний ажил гэдэг юм билээ. Чиний зүрх хөдөлвөл үзэж буй хүмүүсийн зүрх хөдөлдөг гэж хэлдэг.

 

-ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ХҮРЧ, БОДОЛ БОЛГОЖ, ЗҮРХЭЭР НЬ НААДАХ НЬ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ-

-Хүний сэтгэлд хүрэх, тэр тусмаа уйлуулна гэдэг амаргүй ажил биз?

-Уйлуулах юм уу инээлгэх гайгүй л дээ. Тэр хүний сэтгэл зүрхэнд хүрч, бодол болгож, зүрхээр  нь наадах л хамгийн хэцүү.

-Таны хувьд үе дамнасан төрмөл авьяастан, ховорхон хувь заяа шүү?

-Төрмөл гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би тэр хүнээс л гарсан юм чинь авьяасыг нь  уламжлаад л гарсан байж таараа. Намайг Төмөрбаатарын дүү, Цагааны Цэгмэдийн  бага хүү гэж хэлдэг болохоос биш Төмөрхуяг гэдэг нэр байхгүй. Надад уламжлагдсан  эцгийнхээ авьяасыг би  өөрөө л хөгжүүлсэн. Багш нарынхаа буянд, өөрийнхөө хичээнгүйлэн зүтгэсэн зүтгэлийнхээ хувьд хөгжүүлсэн. Саяхнаас л намайг Төмөрхуяг гэж мэддэг болж байна.  Энэ нэрээрээ дуудуулах гэж би олон жил зүтгэсэн.  Одоо цаг нь ирсэн ч гэж боддог. Гэтэл  би 80-аад оны үед намайг хүмүүс мэднэ, би танигдчихсан гэж онгирдог байлаа.  Тэгтэл  явж явж 2016 оноос л нэрээр минь намайг  дуудаж байна. Залуу насанд хүн аагтай, омогтой, бяртай юу хэлэх гэснээ хэлчихдэг, яавал ч яачихмаар тийм нэг гоё байдаг. Эцэст нь амьдрал өөрөө нухалж, балбалж, баярлуулж ирэхээр өөрөө аяндаа ийм болдог юм байна. Үүнийг л төлөвшил гэдэг юм байна.

-Таны залуу нас  сахилгагүй өнгөрсөн байх шүү?

-Их хөдөлгөөнтэй байсан, тэр хөдөлгөөн нь ч гэсэн одооны залуучуудад их таалагддаг байх. Мэдээж эцэггүй өссөн болохоор, манай гэрийнхэн намайг нэг удаа ч гэсэн загнаж үзээгүй, тийм болохоор ч юм уу би танхайдуу өссөн. Хүнээр  үг хэлүүлдэггүй, хүнээс үг авдаггүй. Надад ганцхан айдаг хүн байсан.  Тэр нь манай багш.  


 

 

-ЧИ БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙВАЛ ЧАМААС БУСАД АЙНА-

-Энэ бүхний эцэст ойлгосон хамгийн том ухаарал нь юу байв?

-Хүнд ер нь боловсрол л хамгийн их хэрэгтэй юм билээ. Чи боловсролтой, мэдлэгтэй байвал чамаас хүн айна. Түүнээс биш чи мянган машинтай, Зайсанд мянган байртай, мянган дарга таньдаг байлаа гээд нэмэргүй, аймхай хэвээрээ л үлдэнэ.

-Таны ах Төмөрбаатар  уран бүтээлийн тал дээр  хэр зөвлөгөө өгдөг байв?

-Бид хоёр уран бүтээлийн өрсөлдөгч болохоор нэг нэгэндээ зөвлөх  нь цөөхөн дөө. Хаа нэгтээ энэ хэсэгт нь ингэмээр байна л гэж хэлэхээс биш байнга бол биш.

 

-БИ ААВЫНХАА, АХЫНХАА НЭРИЙГ ХУДАЛДАЖ ИДЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР Л ЯВСАН-

-Ахын нөмөр нөөлөг их л байсан байхдаа?

-Багшийн дээд сургуульд сурч байх үед ахын нөмөр байсан шүү.  Нэг кинонд  шалгаруулаад орлоо гэхэд  “Төмөрбаатарын дүү, авчих гэдэг ч юм уу, тэгж  ганц хоёр кинонд тоглож л байлаа.

-“Сайн эцгийн нэрийг гурав худалдана” гэж ярьдаг байх аа?

-Худалдаж идэх нь  ч юу юм, идэж чаддаг хүн байна, чаддаггүй ч хүн байна. Гэхдээ би аавынхаа, ахынхаа нэрийг худалдаж идэхээс илүү өөрийнхөө л хүчээр явсан. Яагаад гэвэл надад тэдний юм байгаа байхгүй юу. Заавал байж таарна. Тэрүүгээр л би одоо хүртэл зүтгээд л явж байна. Болж,бүтэхгүй үедээ аав дээрээ очдог, заримдаа ааваа надад авьяасаасаа өгөөч гэж гуйдаг. Амьдралд  хүү нь нэг л хөл олохгүй байна, та  минь нэг зөвлөөч, зүүдэнд орж ирээч зэрэг  гуйдаг байсан.  Түүнээс биш би аавынхаа нэрийг худалдаж,  Цагааны Цэгмэдийн хүү гэж орилж явсан түүх байхгүй. Би тэгж хэлүүлэхээс хүртэл айдаг. Эцгийнхээ нэрийг дааж явах хүн би мөн үү гэж одоо хүртэл өөрөөсөө асуудаг.


-Сүүлд хэзээ аавтайгаа тэгж ярилцсан бэ?

-Манай анги жил бүрийн 9 сарын 11-нд миний төрсөн өдрөөр очдог. Мөн битүүний өдөр очдог, манай аавын төрсөн өдөр. Энэ хоёр өдөр л очно доо. Тэнд Монголын урлагийн оргилууд, хаад ноёд хэвтэж байгаа шүү дээ. Тэнд буян нь явж байгаа байх гэж би ойлгодог. Шавь нартаа миний хүүхдүүд авьяас л гуйгаарай гээд зөвлөдө

 

-БИ ГАВЬЯА ШАГНАЛЫН ТӨЛӨӨ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ-

-“Мөнгөгүй болохоор гавьяатыг авч чадахгүй нь гэдэг” явганяриа байдагТөрийн  шагналын үнэ цэнийг сүүлийн жилүүдэд улам үнэгүйдүүлж байна. Жишээ нь СТА цол тэмдгийг хэн дуртай нь авдаг болсон. Таны хувьд гавьяа шагнал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би гавьяа шагналын төлөө ажил хийгээгүй. Авч л байг л дээ. Хүмүүс намайг авсангүй л гээд байдаг. Надад өгөхгүй байгаа юм чинь би яаж авах юм. Гавьяа шагналыг тодорхойлдог тусдаа улсууд байдаг байх.  Манай аав анхны Ардын жүжигчин, анхны төрийн шагналтан. Манай ах залуучууд дундаа анхны л төрийн шагналтай хүн. Энэ хоёр маань шагналтай байхад би заавал гурав дахь болоод яахав дээ ч гэж бодогддог юм. Гавьяа шагнал авлаа гээд намайг үхсэний дараа миний хүүхэд зүүгээд явах ч  юм биш. Үүний оронд хоёр өрөө байшингийн мөнгө олох гээд явж байх нь надад хамаагүй дээр. Энэ амьдралдаа улсаас авсан шагнал нь 87 онд Соёлын яамнаас шилдэг эрэгтэй уран бүтээлчийн шагналыг авч байсан.  Тухайн үедээ л бараг төрийн шагнал шүү. Энэ бол хамгийн хүндтэй шагнал байсан.  Тэгээд дараа нь Соёлын тэргүүний ажилтан цолыг 1998 онд авсан байх шүү. Хэдэн жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Надад өөр шагнал өгөөгүй.  Тухайн үед Соёлын яамнаас олгосон  шилдэг дүрийн шагналд сарын цалин болох цалин 650 төгрөг дагалдуулж өгч байлаа.  Тэр нь л гоё доо. Би дээрээс нь дахиад өөрийнхөө цалинг аваад 1300 төгрөгтэй болчихоод ээждээ хөргөгч авч өгч байлаа. Тэр үеийн шагналын нэр хүнд нь асар мундаг байлаа.

-Та одоогийн  амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

-Амьдралдаа алдсан алдаагаа л  нөхөх гэж явна.  Архи, дарсыг 10 жил ууж, амьдралдаа бүдчиж бүдчиж явсаар энэ замруугаа буцаж орсон. Өнгөрсөн  орон зайгаа нөхмөөр байна. 90-ээд оны үед  намайг үхчихсэн  гэж ярьдаг  байсан. Тэр хугацаанд  архи гэдэг  сархдыг би хангалттай зооглосон. Одоо алдсан тэр цаг хугацаагаа нөхөх гээд тэмцэж л явна. Зарим айлд   кино зураг авах гээд  ороход би яаж амьдраад байна гэсэн асуултыг  өөртөө тавьдаг. Миний амьдрал тэр тансагчуудын дэргэд үнэндээ л бөөс хуурсны ажил хийж байна. Надад бусад шиг үнэтэй цайтай хөрөнгө мөнгө, эд хогшил байхгүй ч гэсэн  тархи, зүрхэнд маань юм бий л гэж бодон өөрийгөө зөвтгөдөг. Хэрвээ би бусдад гавьяа шагнал олгодог хүн байсан бол ядарсан муу жүжигчид,  тэр гавьяа тэмдгийнх нь оронд ганц өрөө байр өгчихвөл илүү хэрэгтэй шүү дээ. Аль эсвэл ипотекийн зээлд хамруулаад 30 хувийг нь төлөөд  та үүнийг цааш нь төлөөд яваарай  гэх байсан. Намайг хүмүүс их баян гэж боддог байх. Би сарын 550 мянган төгрөгийг  түрээсийн байранд амьдардаг.

 

-АРХИ ГЭДЭГ САРХДЫГ БИ ХАНГАЛТТАЙ ЗООГЛОСОН-

-Тэр олон жил  яагаад архинд  орчихов?

Онгирч л байхгүй юу. Надаас өөр хүн байхгүй байна гэж онгирсных.  Хүмүүс чи мундаг шүү гээд л архиар угжаад эхэлсэн. Гэхдээ сайхан сэтгэлтэй улс тэр дунд байсан.  Саар нь ч байсан. Хүний амьдрал янз бүр шүү дээ. Гэхдээ яахав  өнгөрснөө ойлгоод  энэ цаг хугацааг нөхөж, аавынхаа, ахынхаа нэр хүндийг олох гээд л маш хурдан хугацаанд бүтээн байгуулалтын ажилд орсон. Одоо хүртэл бүтээн байгуулалтын ажил дуусаагүй л явж байна, дуусах ч үгүй байх.

-Алдаагаа олж харж, ухамсарлана гэдэг  нь юунаас ч илүү их үнэ цэнэтэй.

Хамгийн л бяртай ажил тэр байсан. Хүн өөрийгөө л дийлэх ёстой юм билээ. Чи өөрийгөө дийлэхгүй л бол хүнд дийлдэгдэнэ. Өөрийгөө дийлчихвэл ямар ч хүнд дийлдэхгүй.

<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; col


Буцах