Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Монголын бахархлын өдөр Н.Төгсцогт 10 дахь ялалтаа авлаа
ЦАГ.мн > Спорт > Монголын бахархлын өдөр Н.Төгсцогт 10 дахь ялалтаа авлаа

Монголын бахархлын өдөр Н.Төгсцогт 10 дахь ялалтаа авлаа


20-11-2017, 07:51. Сэтгүүлч: tsag
Монголын бахархлын өдөр Н.Төгсцогт 10 дахь ялалтаа авлааУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Невада мужийн  Лас Вегас хотын “The Cosmopolitan” зочид буудлын цогцолборт мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт 10 дахь удаагийн тоглолтоо хийж /Улаанбаатарын цагаар өглөөний 11 цагт/ ялалтаа авлаа.
 
Их эзэн Чингис хааны төрсөн өдөр сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээр 10 дахь ялалтаар  Монголчууддаа бэлэг барилаа.
Тэрбээр энэ удаад Филиппиний боксчин 23 настай Хармонито Дела Торретэй тулалдсан юм. "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байсан боксчин юм.
 
Харин 25 настай Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байв. "KING TUG" хэмээх дэвжээний нэрээр олны танил болж байгаа мэргэжлийн боксчин Н.Төгсцогт цаашид олон олон тулаанд ялалт байгуулж дэлхийн аварга болох замаа ийнхүү шат шатаар ахиулсаар байна.

Буцах