Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ
ЦАГ.мн > Спорт > Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ


20-11-2017, 02:11. Сэтгүүлч: tsag

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээЭзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өндөрлөлөө.


Тус барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй хүчит 128 бөх барилдсан юм. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, "Хантайшир" дэвжээний бөх, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, "Алдар" спорт хороо, "Түшээт ханы аварга дэвжээ"-ний бөх, улсын начин Э.Даш үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын  уугуул, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, "Хилчин" спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

 Хэдийгээр "Чансаа өндөр 128 бөх" гэсэн боловч чансаа өндөр олон бөх Монгол бахархалын барилдаандаа зодоглолгүй, Өвөрмонголд болж буй "Алтан бүс" наадам руу явсан сурагтай. 


Буцах