Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Танилц: Сангийн сайдад 6 их наяд, БСШУС-ын сайдад 1.6 их наядыг зарцуулах эрх олгов
ЦАГ.мн > Засгийн газар > Танилц: Сангийн сайдад 6 их наяд, БСШУС-ын сайдад 1.6 их наядыг зарцуулах эрх олгов

Танилц: Сангийн сайдад 6 их наяд, БСШУС-ын сайдад 1.6 их наядыг зарцуулах эрх олгов


14-11-2017, 05:17. Сэтгүүлч: tsag
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 92,3 хувийн саналаар баталлаа.

Ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наяд байх юм.  7.2 их наядын орлогын 6.2 их наяд нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө гэж тооцжээ. Татварын бус орлого гэдэгт өмч хувьчлал багагүй хувь эзэлж байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг хувьчилж 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.

6.2 их наядын зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгал зардал зарцуулагдах юм. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байна.

Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагчдын ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар баталж өгчээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газар

5 тэрбум 242 сая

 

УИХ-ын дарга

33 тэрбум

Үндсэн хуулийн цэцийн дарга

2 тэрбум 33 сая

Улсын дээд шүүх

3 тэрбум 998 сая

Шүүхийн ерөнхий зөвлөл

48.6 тэрбум

Хүний эрхийн үндэсний комисс

1.40 тэрбум

Улсын ерөнхий прокурор

29 тэрбум 238 сая

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

2 тэрбум 55 сая

Үндэсний аудитын ерөнхий газар

11.3 тэрбум

Авлигатай тэмцэх газар

14.48 тэрбум

Санхүүгийн зохицуулах хороо

3 тэрбум 837 сая

Төрийн албаны зөвлөл

730.8 сая

Үндэсний статистикийн хороо

9 тэрбум 487 сая

Сонгуулийн ерөнхий хороо

1 тэрбум 39 сая

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс

647.4 сая

Ерөнхий сайд

203 тэрбум 278 сая

Шадар сайд

136.7 тэрбум

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

34.5 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

88 тэрбум 461 сая

Сангийн сайд

6 их наяд

Хууль зүй, дотоод хэргийн сайд

476 тэрбум

Зам тээвэр хөгжлийн сайд

384.5 тэрбум

Батлан хамгаалахын сайд

237 тэрбум

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

1.6 их наяд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

26 тэрбум 397 сая

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

266.6 тэрбум

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд

1.2 их наяд

Эрүүл мэндийн сайд

766.3 тэрбум

Барилга хот байгуулалтын сайд

137.4 тэрбум төгрөг

 Б.Анир

 


Буцах