Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодрууллаа
ЦАГ.мн > Онцлох мэдээ, Сонгууль > МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодрууллаа

МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодрууллаа


25-09-2017, 06:26. Сэтгүүлч: tsag

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаас  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У. Хүрэлсүх  нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болсон байна.

МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, нууц санал хураалтаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Харин Бага чуулганы гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж байгаа эсэхийг тодруулахад,

УИХ-ын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн "Мөрийн хөтөлбөрийг нь сонсож байгаад л хэн нэгнийг нь дэмжинэ дээ"

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "МАН-ын бүлгийг зангидаад явах, нийгэм эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх, зоригтой алхам хийж чадах хүнийг дэмжинэ"

Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр "Олонхийн шийдвэрээ дагана. Нэр дэвшиж байгаа хүмүүсээ ямар танихгүй биш. Ярилцаж байгаад болно"

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Удирдах зөвлөлийн хурлаас хэний нэрийг оруулна. Тэр хүнийг л дэмжинэ"

Бага хурлын гишүүн П.Анужин "Улс төрийн ууган хүчин, боловсон хүчнээ хангалттай бэлтгэсэн МАН бол зөв хүнээ гаргаж чадна гэдэгт итгэдэг. Зөв хүнээ дэвшүүлэх байх. Мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад сонголтоо хийнэ"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Манай Бага хурлын гишүүд л шийднэ. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа. Миний хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь илүүтэй харна. Монгол Улсаа яаж хөгжүүлэх үү, Засгийн газраа хэрхэн байгуулах уу, нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан байна вэ гэдгийг нь харж байж сонголтоо хийнэ. У.Хүрэлсүхийг  олон гишүүд маань  дэмжиж байгаа. Бидэнд одоо алдах эрх байхгүй. Өнөөдөр бидэнд мэргэн сонголт хийх хариуцлагатай мөч ирээд байна.

УИХ-ын гишүүн асан Д.Дондог "Бага хуралд ороод мэдээлэл сонсож байгаад болно. Одоогоор ямар ч мэдээлэл алга. Хурлын тов сонсоод л ирсэн. Монгол Улсын эдийн засгийг аваад явчих, зөвхөн улс эх орны төлөө зоригтой шийдвэр гаргаад явчих, талцах байдал үүсгэхгүй, намаа удирдаад явчих тийм л хүнийг нь сонгоно"

Зам тээврийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл "МАН-ын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна. Миний хувьд хэнийг нь сонгохоо одоохондоо шийдээгүй байна. Асуулт асууж, саналаа хэлнэ.Миний тавьсан асуултад хэн нь  хэрхэн хариулахаас сонголтоо хийнэ"


Буцах