Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Шинэ арслан Ц.Содномдорж анхны багш болон ахмадуудад гарын бэлэг гардуулжээ
ЦАГ.мн > Спорт, Онцлох мэдээ > Шинэ арслан Ц.Содномдорж анхны багш болон ахмадуудад гарын бэлэг гардуулжээ

Шинэ арслан Ц.Содномдорж анхны багш болон ахмадуудад гарын бэлэг гардуулжээ


30-07-2017, 03:54. Сэтгүүлч: tsag

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Шинэ Арслангийн цолны мялаалга наадмыг хоймор нутгийн өргөн дэлгэр зохион байгуулсан байна.

Арслан цолны мялаалга наадамд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ.

Улсын арслан Ц.Содномдорж өөрийн анхны багш болох Хөвсгөл аймаг Алаг-эрдэнэ сумын уугуулАймгийн арслан Н.Мөнхсүх багшдаа 5,000,000 төгрөг болон нэг азарга адуу бэлэглэжээ. Мөн наадамд цугласан 65-н дээш настай 200 гаруй ахмадуудад өөрийн гарын бэлэг гардуулан өгчээ.re


Буцах