Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > С.Эрдэнэ даргаа Д.Пүрэвдаваагаа татаач !!!!!
ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ > С.Эрдэнэ даргаа Д.Пүрэвдаваагаа татаач !!!!!

С.Эрдэнэ даргаа Д.Пүрэвдаваагаа татаач !!!!!


6-07-2017, 02:23. Сэтгүүлч: tsag

    С.Эрдэнэ даргаа Д.Пүрэвдаваагаа татаач !!!!!     Өдгөө ч маргаантайгаар дүүрэг удирдаж байгаа Д.Пүрэвдаваа гэгч нөхрийн дураар дургих асуудал газар авлаа. Өрсөлдөгчиддөө бүү хэл Ардчилсан нам дотроо нэр нүүргүй болсон энэ нөхөр Баянзүрх дүүргээр тоглож байгааг иргэд олон нийт мэднэ. Энэ тухайд дурдах гэвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс хамгийн сүүлд болсон ганцхан жишээ дурдая. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн ажилтнууд нэг өглөө ажилдаа ирэхэд нь албан өрөөг нь лацдаж, түгжээг нь солин битүүмжилсэн байна. Монгол Улсын ирээдүй болсон боловсролын байгууллагыг ийнхүү дарамталж байгаа Д.Пүрэвдаваагийн энэ мэт араншингаас болж удаа дараагийн сонгуульд АН ялагдал хүлээсэн гэдгийг ч дүүргийн АН-ын гишүүд хэлсэн юм. Өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар ялчихаад дүүргийн эрх бариад сууж байгаа юм биш шүү дээ. Шүүх хүчний эрх мэдлийг атгаж байгаа Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр л захиран зарцуулах эрх барин сууж байгаа. Түүнээс тэр эрийнхээ сайнд тэнд очоод суучихсан юм биш. Хэдийгээр нөлөөллийн, хууль бус аргаар дүүргийн эрх атган сууж байгаа ч ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эсрэг ийм зүйл хийж болохгүй гэдгийг АН-ынхан шүүмжлэлтэй хандаж байна. Тэр тусмаа босоо тогтолцоотой боловсролын байгууллага нь Д.Пүрэвдаваа мэтийн сандал ширээтэй зууралдсан ирээдүйгүй нөхөрт ямар гай удав гэж. Яагаад ч улстөржүүлэх нөхцөл харагдахгүй байна.

          Тус дүүргийн 200 гаруй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг боловсролын хэлтэсээ ийнхүү гудамжинд хөөгөөд гаргачихдаг Засаг ноён байгаад хэн хүнгүй л гайхаж байгаа байх.  Шууд утгаараа бол Монгол Улсын ирээдүй хойчийг хорлож, тус дүүргийн хүүхдүүдийн сурах эрхэд ноцтой халдсан явдал юм. Учир нь сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, боловсрролын яамны үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй боловсролын хэлтсийн албан хаагчид улс төрийн дарамтаар суух байргүй, орох газаргүй болжээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны гурван давхарын 302, 306 гэсэн хоёр жижиг өрөөнд тус хэлтсийн таван ажилтан үйл ажиллагаа явуулдаг аж.

            Намын нэр хүндэд удаа дараа ноцтой халдсан Д.Пүрэвдаваагийн тухайд намынх нь гишүүд ноцтой баримтууд дэлгэхээр бэлдэж байгааг ч бидэнд дуулгасан. Ямартай ч намын тань рейтэнгийг доош татаж байгаа Д.Пүрэвдаваагаа татахгүй бол С.Эрдэнэ даргын хувьд ч ирээдүй тань бүрхэг харагдаж байна шүү. Баянгол дүүрэг шиг жигд ажиллаж чадахгүй юм гэхэд босоо тогтолцоотой боловсролынхоо байгууллагыг улстөржүүлэхгүй, ирээдүй хойчийнхээ эрхэнд халдахгүй суудаг Засаг дарга томилох хэрэгтэй биз дээ.


Буцах