Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Хэнтийн нуруунд түймэр асч байна
ЦАГ.мн > Нийгэм, Байгаль орчин > Хэнтийн нуруунд түймэр асч байна

Хэнтийн нуруунд түймэр асч байна


16-06-2017, 07:13. Сэтгүүлч: tsag

Эх орон минь түймэрт өртөж шатаж байна. Ихэнх нь иргэдийн хайхрамжгүй буруутай үйлдлээс гарсан гал түймэр бол зарим газарт хуурайшилт ихтэйгээс үүссэн ой хээрийн түймэр ч ассан байдалтай байна.

Шадар сайд У.Хүрэлсүхийн мэдээлснээр бол орон нутгийн хэмжээнд нийт 95 удаагийн түймэр асчээ. Зарим нь одоо ч унтраагүй, Богд ууланд гарсан түймэр ассан хэвээрээ байна. Онцгой байдлын гал унтраах ангийн аврагчид хэдэн өдөр нойр хоолгүй амралт чөлөөгүй ажиллаж байгаа ч гал түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа юм. Тэгвэл Төв аймаг болон Хэнтий аймагт ой хээрийн түймэр дэгдлээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сэлэнгийн Ерөө, Булганы Тэшиг зэрэг суманд ой хээрийн түймэр асаж байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд ажиллаж буй битүү их модтой, бартаа ихтэй, зам туулж түймрийн голомтод хүрэхэд хүндрэлтэй байгаа аж.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрханд 2 хоногийн өмнө түймэр гарчээ. Түймэр асч буй оргилд машинтай очих боломжгүй тул нэг хүн хоёр хувин ус бариад талдаа 6 км газар туулж хүрч байгаа аж. Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа гарчээ. Харин өнөөдрийн байдлаар есөн түймэр ассан байсныг цурманд оруулжээ.

Эх орноо иргэд өөрсдөө галдан шатааж үнсэн товрог болгоод байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Гал түймрийн 86-90 хувь нь иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс буюу татсан тамхины ишээ бүрэн унтраадаггүй, шүдэнз зурах, ил гал түлэх зэргээс үүдсэн байдаг аж. Ийнхүү иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ногоон бүст буюу ноён өндөр хайрханд гал түймэр асч байна.

Дэндүү харамсалтай. Асралт хайрханы хувьд дархан цаазат газар учир түймрийн ямар ч утаагүй болгож өгөхийн тулд онцгой байдлын алба хаагчид эцэж цуцахгүй зүтгэсээр байна.

О.Сайхан


Буцах