Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
ЦАГ.мн > Нийслэл, Нийгэм > ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО


8-06-2017, 07:48. Сэтгүүлч: tsag

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 9.10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн  бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс,  хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт  төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө. Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар  энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой .


Буцах